Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

2018 оны 05 сарын 09

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хийгдэх авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын борооны ус зайлуулах шугам, худаг угсрах ажил хийнэ. Тиймээс  2018 оны тавдугаар сарын 8-ны 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл нүхэн гарцын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.  Эрхэм авто зам хэрэглэгч Та бүхэн дээрх хугацаанд өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Тус ажлын гүйцэтгэгчээр  Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top