Малчдад МУЗН 1.4 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн
Монголын Улаан загалмайн өдрийг жил бүрийн 8-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Инээмсэглэл” уриан доор тэмдэглэж байгаа аж. 2018 онд Улаан загалмай, олон улсын байгууллагууд хамтран малчдад тусламж үзүүлсэн. Уг тусламжийн хэмжээ 1.6 тэрбумаар хэмжигдэж байгаа юм.

Хоёр жилийн хугацаанд 11630 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэсэн бол 2018 онд 15 аймгийн 72 сумын 6150 малчин өрхийн 19600 хүнд хүрч ажилласан гэнэ.Энэ үеэр хүмүүнлэгийн үйлстнүүдийг алдаршуулж, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа гардууллаа. Жүжигчин Г.Ундармаа, донор Д.Дашням, Онцгой байдлын албан хаагч П. Дэлгэрсайхан нарын дөрвөн хүнийг шалгаруулсан байна. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаагийн бие төлөөлөл ирж, өргөмжлөл авсан. Тэрбээр, эрүүл мэндийн хөгжилд, хүмүүнлэгийн салбарт 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. ЭХЭМТ, нэг, гуравдугаар эмнэлэгт өрөө тохижуулах, тоног төхөөрөмж өгөх зэргээр хүмүүнлэгийн үйлсэд зүтгэсээр ирсэн. Сүүлийн 25 жилийн хугацаанд МУЗН 35 сая америк долларын тусламж, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ Их Британийн Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан хавирган сар, Дэлхийн мал амьтныг хамгаалах сан зэрэг байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн гэдэг МУЗН-ийн удирдлагууд онцолж байв. МУЗН-иийн 80 жилийн ой удахгүй тохих юм байна
Донор Д.Дашням: 450 гаруй хүний амийг аварсан
Донор Дашнямын сэтгэгдлийг сонсоход:
Ах нь ард түмэндээ тус болж 400 гаруй хүний амь аварлаа. Нийт 160 гаруй удаа цусаа бэлэглэжээ. 2000 оноос 18 жил болсон байх юм. Цус бэлэглэхэд донор эрүүл байх ёстой гээд шаардлага тавигдана.

Донорт төрөөс хөнгөлөлт үзүүлдэг үү?
-Эмнэлэгт дугааргүй үйлчлүүлнэ. Амралт, сувилалд үнэгүй сувилуулна.Мөн нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлдэг. Энэ жилийн тавдугаар сарын 1-нээс нийслэлтэй хамтраад доноруудаа нийтийн тээврийн зорчигчийн карт үнэгүй өгнө гэсэн юм. Нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь авардаг гэдэг. Эрэгтэй донор 60 нас, эмэгтэй донор 55 нас хүртлээ цусаа бэлэглэдэг. Ах нь одоо дахиад таван жил цусаа өгнө.
О.Саранчулуун :Хүмүүнлэгийн үйлстэн болохыг багаасаа мөрөөддөг байсан
Энэ үеэр Хүмүүнлэгийн үйлстэн О.Саранчулууны сэтгэгдлийг мөн сонслоо. Тэрбээр, Улаан загалмайн ажилтнууд хүмүүнлэгийг үйлстнүүдийг хараад эд нар шиг хүн юмсан гэж мөрөөддөг байсан. 20 гаруй жилийн өмнө би ингэж мөрөөдөж явсан. Өнөөдөр тэдгээр ажилтнаас Хүмүүнлэгийн үйлстний өргөмжлөл аваад баяртай байна. Миний амьдралд, надад тус болсон олон хүн байлаа. Тэднийгээ бодсон ч хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулах учиртай. Ахиллис Монгол-Амжилтын холбоо Төрийн бус байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж, тэдэндээ сэтгэлийн дэм өгч явна" гэж ярилаа.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )
UNDARMAADAA BAYARLAJ BNA . CNAM SHIG OLON IIM EMEGTEICNUUD OR ZOOLON OGLOGCN BGAASAI . IH BUYNTAI YILS HIIJ BNA
Энэ муусайн хүн муулах дуртай ноьшийн хулгайч нар хорьоогоос зайлаасай өөрсдөө хошногондоо байгаа баасаа ч арчиж чадахгүй юмнууд юунд хүний хийж бүтээсэн зүйлийг үгүйсгэж байдаг байна
УНДАРМААГААР ДАМЖУУЛЖ МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ М.ЭНХБОЛД ОХИНООРОО ДАМЖУУЛАН БУСАД ГИШҮҮД НҮГЭЛЭЭ НАМИНЧЛАН ЭНД ТЭНДЭХИЙН ЭМНЭЛГИЙН ӨРӨӨ ЗАССАН БОЛСОН НЬ ҮНЭН!!!
нэр хүндээ өсгөх гэсэн л пиар ш дээ