Хаврын адаг Улаан луу сар Дөрвөн ногоон мэнгэтэй Цагаан хулгана өдөр
- Аргын тооллын: 2018.5.8, Мягмар гараг
- Билгийн тооллын: 23
- Наран ургах шингэх: 05.27-20.13
- Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Сэтгэгдэл ( 0 )