Баянцээл орчмын туслах замыг жишиг гудамж болгон тохижууллаа

2018 оны 05 сарын 08

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, зүүн 4 замын уулзвараас “Туул Жин Пан”-ийн уулзвар хүртэлх 950 метр гудамжийг "ЖИШИГ ГУДАМЖ" болгон тохижууллаа. Нийслэл, дүүргийн Газрын албанаас газар чөлөөлөлтийг хийж, нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн чөлөөлж тохижилтын ажил хийгдэх боломжтой болгосон юм. Тохижилтын ажил хийгдсэнээр баруун талаараа явган хүний зам, том оврын 153 шилмүүст мод, троссон хашлага, ургамлан хашлагаар тохижуулав. Зүүн талын туслах замыг бүрэн шинэчилж 150 машины зогсоол бий боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (182.160.36.37) 2025 оны 03 сарын 13

Зам дагуух замбараагүй олон гэмт хэргийн уурхай болж байгаа бар савнуудыг янзламаар бн. Архидалт, гэмт хэрэг, дээрэм дэндэж байнаа. Тайван амьдармаар байна шүү. Дан бохир заваан, энд тэндгүй сарьж шээсэн согтуу залуус. Болдогсон бол бүгдийг нь буудаад алчихмаар

1  |  0
Top