Хавайд газар хагарч, хайлмаг лав оргилон олон байшинг шатаажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

Хавайн арлын Том аралд газраас галт уулын лав оргилон гарч, хэд хэдэн байшинг түймэрдсэн талаар ВВС мэдээллээ. Хайлбаг халуун лав газраас дээш 30 метрийн өндөрт оргилж байжээ.

Түймэр нийтдээ гурван гудамжийг хамарсан бөгөөд иргэний хамгаалалтынхан үүрэг гүйцэтгэж, үлдсэн иргэдийн нүүлгэн шилжүүлж байгаа аж. Хотод агаарын бохирдол ихсэж, хийн диоксид үхлийн аюултай хэмжээнд хүрсэн тул хохирогчдод тусламж үзүүлэхэд хүндрэл учирч байгаа талаар албаны эх сурвалж ярьсан байна. 

Хавайн арлын галт уулс сүүлийн үед илт сэргэж, түгшүүр төрүүлэх болоод байна. Энэ дэлбэрэл болохоос ганцхан хоногийн өмнө Хавайн Килауэа галт уул мөн дэлбэрсэн юм байна. Түүний дараа Хавайн арлуудын зүүн өмнөд хэсэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь энэ удаагийн гамшгийн шалтгаан болсон гэж АНУ-ын Газар судлалын хүрээлэн мэдээлжээ.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.170) 2025 оны 03 сарын 13

Гэм нүгэл их байгаа газрыг Бурхан ингэж шүүдэг. Гэм нүгэл Бурхан тэсэж тэвчихээргүй ихээр ихэсч байгаа учраас тэр юм.

1  |  0
Top