280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад оржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал тус аймгийн төвийн Цагаанчулуут болон Баянбулаг багт баригдаж буй цэцэрлэгийн явцтай танилцжээ. Цагаанчулуут багийн 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууссан байна. Уг ажилд орон нутгийн төсвөөс 2.4 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд гүйцэтгэгчээр нь “Номун дөлгөөн” ХХК ажилласан юм. Тус цэцэрлэгт Цагаанчулуут, Рашаант, Уртын гол багийн хүүхдүүд суралцана.Уг барига нь 12 ангитай, спорт, урлагийн зал нь тусдаа, өрөө бүр аврах гарцтай. Түүнээс гадна анги бүрт камер байрлуулжээ. Зураг төсөл, дотоод засал зэрэг нь орчин үеийн стандартад бүрэн нийцсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс онцлов. Уг цэцэрлэгэт 42 ажлын байр шинээр бий болжээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top