Эдийн засгийг сэргээх, төрийн хариуцлагатай зөв тогтолцоог бий болгох үндсэн зорилгын дор байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаа болон хувь улстөрчдийн рейтэнгийг судалгааны дөрвөн байгууллагаас тогтоон нийтэд зарласнаас харахад өнөөдрийн Засгийн газар богино хугацаанд чамгүй ажиллаж байгааг харуулсан бөгөөд шударга ёсыг эрхэмлэж буй гишүүдийг илтэд дэмжсэн дүгнэлт гарчээ.
Гэтэл өдгөө сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй АН-аас Засгийн газрын хоёр ч сайдыг огцруулах асуудлыг хөндөн тавьж байгаа нь амжилттай ажиллаж буй Засгийн газрын тогтвортой байдалд заналхийлж, хэт амиа хичээсэн улстөрийн явуургүй зүйл гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна. Тодотговол, сөрөг хүчин Засгийн газрын богино хугацаанд гаргасан амжилтад баахан ундууцаж буй нь илт.
Тийм ч учраас сэхээнд орчихсон эдийн засгийг хөл дээр нь босгож цаашид бүр илааршуулах төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа Засгийн газрын тогтвортой байдал юу юунаас чухал гэдгийг ч иргэд олон нийт онцолжээ.
АН-ын ундууцаж байгаа бас нэг шинэлэг зүйл гэвэл улстөрчдийн рейтэнг тогтоодог судалгааны дөрвөн ч байгууллагаас ээлжит дүнгээ гаргахад Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх бүгдэд нь хоёрдугаарт жагссан явдал бололтой. Өрсөлдөгч намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн ийнхүү ард олны дунд өндөр рейтэнгтэй яваа нь С.Эрдэнэ тэргүүтнийг өөрийн эрхгүй бухимдуулж байгаа биз ээ. Түүнчлэн тус судалгааны байгууллагуудын дүнгээс харвал Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөлж нэгдүгээрт жагссан байна. Х.Баттулгын хувьд хэдийгээр АН-ын угшилтай ч нам ялгалгүй шударга ёсыг тогтоохоор ажиллаж байгаа нь тэдэнд тийм ч таатай биш байгаа нь мэдээжийн хэрэг.
Нийгмийн бүхий л салбар, иргэд олон нийтэд гайгүй хүрч ажилладаг судалгааны дөрвөн байгууллагын дүнгээс тоймловол, хоёрт эрэмбэлдэгсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн араас УИХ-ын гишүүн С.Жавхлан, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар жагссан аж. АН-ын бүлгээс огцруулах хүсэлт тавиад байгаа Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд сүүлийн хэдэн жилийн судалгаагаар байнга өндөр рейтэнгтэй яваа цор ганцхан улстөрч гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй.
Ц.Нямдоржийн хувьд АН-ын “хорхойтой араанд зуугдах” болсон шалтгаан нь их амархан. Тэрбээр тус намыг засаг тэргүүлж байх үед үүссэн хууль бус үйлдлийг дэлгэн тэмцэж байгаад хамаг учир бий. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын талд байх 49 хувийг авсан хууль бус ажиллагаа, нууц гэх тодотголтой Дубайн гэрээний завхрал, “Чингис” болон бусад бондын мөнгөний буруу зарцуулалт гээд олон зүйлийг тэр баримтаар дэлгэхийн зэрэгцээ шалгахыг шахан шаардаж байгаа нь АН-ыг ийн түргэн авхуулснаас зайлахгүй.
Судалгааны байгууллагуудын дүнгээс харахад дээрх улстөрчдөөс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Я.Санжмятав, С.Жавхлан нарын нэрс эхний 10 дотор жагссан нь ч иргэд олон нийт чухам юу хүсэж байгааг илтгэж байгаа хэрэг. Нөгөө талаар Ерөнхий сайдын нэр бүгдэд нь хоёрт жагссан байгаа нь хувь улстөрчөөс гадна өнөөдрийн Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажил, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд нь сонгогч олны таашаалд нийцэж байгааг харуулсан явдал юм. Үүнээс харвал сонгогчид зөвхөн хувь улстөрчийн байр сууринаас бус Засгийн газрын ажилд ч давхар дүн тавьсныг харж болно. Мөнхүү Х.Баттулга Ерөнхийлөгч, Ц.Нямдорж сайд нар дөрвөн судалгааны байгууллагын тандалтад байнга тэргүүлж, эхний тавд багтаж байгаагийн цаана сонгогч олон шударга ёс тогтоох үйлсийг уухайлан дэмжиж байгаа харуулж байна.



С.Ууганбаяр
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )
энэ хорвоод тэгээд монголд шудлага ёс тогтооно гэдэг та идгээд байна уу,хамгийн шудрага бус хүмүүсээ толгой дээрээ залчаад . хөөрхийс
ene hudlaa baihaa. surjin suh guai yu hiisen gej
IIM UNELGEE HAAGUUR HEZEE YAVTSIIN Bi lav medehgui yum bna hefen togrog ogood l hudlaa sanal huraasan bh zasgiin.gazar mash muu ajilj bgaashde hudlaa yarij heruul hiihees oor yum bhgui zasgijn gazar ogtsorvol yasiin
Сонин юм юу хиисэн гэж рэйтинг тогтоогоод бгаан, иим рэйтинг өгч буй ард түмэн хөгжих үү
Minii l bodol Ene hudlaa baihaa . .