Анх удаа ”Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн өдөр”-ийг тэмдэглэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 06

“Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Уг арга хэмжээг Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-аас санаачилж,  МЗХ, СУИС, Сити их Сургууль, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байгаа юм. Үйл ажиллагаанд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, урлаг соёл, боловсролын салбарынхан уригджээ. Мөн олон нийтийг хамарсан төрөл бүрийн хөтөлбөр зохиогдох ба дэмжигч байгууллагуудын баярын жагсаал, “Ногоон экспо” үр бордоо, суулгацын худалдаа, зөвлөгөө өгөх, хүүхэд залуучуудын урлагийн тоглолт, соёлын болон мэдээлэл түгээх нөлөөллийн ажлууд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Үзэсгэлэнгийн зорилго нь иргэд олон нийтэд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн соёл, ач холбогдлыг илүү таниулах, цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээг сайжруулахад сонирхогч талуудын анхаарлыг хандуулах, дэлхийн улс орнуудын сайн туршлагуудыг бусдад сурталчлах, эрүүл, цэвэр агаартай орчинд амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх сонирхолтой иргэдийн тоог нэмэгдүүлэхэд оршиж байна.

Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдрийг орон бүр өөрийн оронд зохион байгуулдаг бөгөөд үйл ажиллагааны мэдээллээ www.worldurbanparks.org албан ёсны сайтад байршуулж олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг ажээ.

 

 

А.Түвшин


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

shal buruu oilgolttoi umaa ene odriig temdeglej baihaar oorsdoo zezerlegee hiichiheed bayrlamaar um

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

hogjson ornuudiin dyyreg, horoo bolgon irgeddee zoriulsan zezerleg, saihan tohijuulsan gazruud ih baidag,,,,mongold dyyreg horoodiin darga nar yuch hiideggui hymyys

1  |  0
Top