Чимэглэлийн хөшөөг сүйтгэсэн этгээдүүдийг яаралтай илрүүлэхийг хүслээ

2018 оны 05 сарын 05

"Гэрэлт гудамж" дахь “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн хөшөөний нэгийг эвдэж сүйтгэсэн хэрэг өнгөрсөн пүрэв гарагт /2018.05.03/ гарчээ.

Нийслэлийн төсвөөр барьж суурилуулсан уг хөшөөг сүйтгэсэн этгээдийг яаралтай илрүүлж, хохирол барагдуулах талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Нийслэлийн цагдаагийн газарт албан бичиг хүргүүллээ.

Албан бичигт энэхүү баримал болон  гэр бүлийн дүрс бүхий баримлыг 20 сая төгрөгөөр барьж суурилуулсан гэдгийг дурдсан байна.

 Хөшөө дурсгал гэдэг бол томоохон хотуудын тохижилтын нэг элемент. Тиймээс ч Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгаж өгдөг аж. Энэ дагуу залуучууд, гэр бүлд чиглэсэн хөшөө дурсгал байршуулахаар төлөвлөж “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг 2017 оны 10 сарын 28-ны өдөр байршуулсан байдаг.


Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал байна. Хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, Түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө, дурсгал байдаг.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мхаж(144.138.241.204) 2025 оны 03 сарын 13

Оркууд овоо юм харж чадахгүй хорсож явдаг улс .Тэд устгаа биз. барьж аваад төлүүл. Нэрийн тухайд саналаа хэлье. УТАА, УГААДАС, ИЛ ЖОРЛОНГИЙН ХОР ДУНД ЖИВЖ,бөглөрөлд харваж БУЙ 1.4 сая хүн аз жаргал мэдэрч буй эсэх????? Аз жаргалтай УБ хэмээн ард олноор Даапалсан байгаа шүү.

1  |  0
kamerjuul(139.5.217.161) 2025 оны 03 сарын 13

kamer kamer

1  |  0
aa(112.72.14.4) 2025 оны 03 сарын 13

embuu mangaluud iim l es suthuuntai bolchihood baigaa uks daa

1  |  0
Ф(202.9.40.74) 2025 оны 03 сарын 13

Замын голд хөшөө хийх нь зөв үү гэдгийг бас бодоорой. Сүйтгэсэн этгээдээр төлүүлээрэй. Камеруудынхаа чанарыг сайжруулмаар бна

1  |  0
Бат(112.72.14.114) 2025 оны 03 сарын 13

Хөшөөны чанарын асуудалыг мэдэхгүй хийсэн зүйл эвдэх нь буруу чухамдаа гар хоосон гуйлгачин хүн л ийм зан гаргадаг юмтай хүн хүний хөрөнгө хүдэлдэг

1  |  0
b.amarzaya(124.158.74.2) 2025 оны 03 сарын 13

iim yumiig ymar buteel geh yumbe ingej mongoor ard temenee doromjlohoo bol odoo oor bolson tsag shuu buu doromjil bidniig!!!

1  |  0
G(203.91.117.8) 2025 оны 03 сарын 13

Evdsen huniig olsugai

1  |  0
гантөмөрт(49.0.137.101) 2025 оны 03 сарын 13

20 сая-ын биш 2 сая-ын хулхи хөшөө салхинд ойчоод талаар нэг тарчихсийм бишүү. Дарга өөрөө 18 сая-ыг авсан юм байна

1  |  0
Zochin(64.119.25.46) 2025 оны 03 сарын 13

zuv zuv ezniig ni olod tuluuleh heregtei! Sanaataigar evdsen bn lee

1  |  0
ии(64.119.24.183) 2025 оны 03 сарын 13

өрсдөө дахин хийлгэх гэхдээ эвдсэн байхыг үгүйсгэхгүй л байх ер наад тэнэг хөхөөгөөрөө юүхэв

1  |  0
зочин(66.181.161.117) 2025 оны 03 сарын 13

Энэ тийм ч таатай биш хөранга мөнгө үргүй зардал гаргасан явган хүний замгүй байж байрлалаа олоогүй орчины тохижилт мууЭнэ их мөнгөөр мод бут суулгах.хүүхдийн цэцэрлэг баримаар байжээ.Ер нь бол үргүй зардал .Толгой муутай дарганцарууд мөнгө завшөа биз гэж хардаж байна

1  |  0
Top