Наадмаар туршилтын цахилгаан автобус үйлчилгээнд явна

2018 оны 05 сарын 04

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр боллоо.

Агаарын бохирдлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор МОН-30 загварын том оврын хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд туршихаар болов.

Импортоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёр автобус үйлдвэрлэх боломжтой юм. Импортын автобус сардаа дөрвөн сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол МОН-30 автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Дотоодын үйлдвэрлэгчид Ардын хувьсгалын ой, Үндэсний их баяр наадмын үеэр нэг автобусыг нь хүлээлгэн өгөхөөр болжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус явуулснаар ажлын байр бий болж, зардал буурна гэж Засгийн газар үзэж байна.

МОН-30 цахилгаан автобус нь нэг удаа цэнэглээд 300 км зам туулах боломжтой. Тэгвэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа том оврын автобус хоногт дунджаар 200 км явдаг байна.  Манай улс 2007-2017 онд 126 цахилгаан тээврийн хэрэгсэл угсарч үйлдвэрлэжээ.


 


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sainaa(64.119.24.103) 2025 оны 03 сарын 13

Bayar hurgie ta nart oor yamar ajil baikh hyatadiin autobusnii uildveriig demjij bgaad huns huvtsasaa avaad surchlaa odoo teeveree av uuniig hyatad bodlogo gedeg jum daa mongold ju ch hogjihgui

1  |  0
Жамсран(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

Маш сайхан мэдээ байна. Зугуухандаа машины vйлдвэрлэлийн эхлэл болно. Монгол хvн бvр дэмжих ёстой !

1  |  0
estoi saihan medee b(66.181.161.33) 2025 оны 03 сарын 13

Estoi saihan medee baina

1  |  0
Зочин (182.160.35.6) 2025 оны 03 сарын 13

Эхэлсэн юм чинь аажмаар сайжирнаа. Баяр хүргэе

1  |  0
Top