”Барс” захын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсооно

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 04

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтанд 38 худалдааны төв, соёл урлаг, үзвэр үйлчилгээний 11 газар хамрагдсан байна. Үүнээс Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-1” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МВС групп” ХХК-ийн “Барс-2” худалдааны төв, “Драгон худалдааны төв”, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдлыг арилгуулахаар болжээ. Мөн Монгол бөхийн өргөө өмчийн маргаантай байгаа учраас энэ удаагийн шалгалтад хамруулаагүй. Асуудал, маргаан дууссаны дараа хамтарсан ажлын хэсэг тус өргөөний галын аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, нормативын шалгалт хийх юм байна.

 

А.Түвшин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
D.Pvrewsvren(66.181.161.64) 2025 оны 03 сарын 13

hyjaa toms nogoo zaraha boloicnee mongol gd bvh degvvrer zarj bn hyatad nogoo bol ter cnigere himiin hor snvvde snalgalt sain hiih heregtei bn

1  |  0
Top