”Энэ жил эрх чөлөөт байдлаас хоёр байраар ухарсан байна”

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 03

“Хараат бус сэтгүүл зүй үндэсний форум”-д сэтгүүл зүйн нэрт эрдэмтэн доктор Ж.Батбаатар “Сэтгүүл зүйн өнөөгийн байдал” сэдвийн дор илтгэл тавилаа.

Сэтгүүл зүйн салбарт олон боловсон хүчнийг бэлтгэсэн доктор Ж.Батбаатар хэлсэн үгэндээ “Манай сэтгүүл зүйн салбар нь ямар нэгэн байдлаар хараат байсаар байна. Өнөөдөр олон улсын байгууллагын гаргасан судалгаанаас харвал энэ жил эрх чөлөөт байдлаас хоёр байраар ухарч 71-т жагссан байх жишээтэй. Энэ нь улстөрийн намууд, улстөрчдийн дарамтаас болж байгаа” хэмээсэн юм.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top