"Өрмөнцөрхөн" органик хүнсийг 5-аас дээш сартай бүх насны хүүхдэд зориулсан ба сахарын харшилтай хүүхэд ч хэрэглэж болдгоороо бүтээгдэхүүний давуу тал оршино.
Дэлхийн өнцөг булан бүрийн бяцхан хэрэглэгчид болон аав ээжүүдийн талархлыг хүлээсэн Солонгосын алдарт IVENET үйлдвэрийн органик хүнсүүдийг Монголдоо оруулж ирэн бяцхан найзууддаа хүргэж байгаадаа бид бүхэн баяртай байдаг билээ.
Манай бүтээгдэхүүн нь:
● Хүүхдийн анхны зөөлөн амттан
● Хоолны хольц
● Нэмэлт хоол
● Цай болон уух зүйл
● Витамин
● Хүүхдэд зориулагдсан аяга таваг гэсэн үндсэн 6 нэрийн нийт 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн байдаг.
Эдгээрээс онцлоод зарим нэг бүтээгдэхүүний тайлбарыг оруулая:
● Пробиотик бактери - Хүүхдэд зориулсан нэг тэрбум гаруй сүүн хүчлийн пробиотик болон пребиотик хосолсон нийлмэл найрлагатай, биеийн ашигтай бактерийг өсгөж өгдөг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. 21 хоногтой нярайгаас эхлээд бүх насны хүүхдүүд хэрэглэж болох ба гэдэсний өвчлөл, суулгалт, ханиад томуу тусах, биеийн ерөнхий дархлаа муудах, антибиотик хэрэглэсэн, хоолны дуршил багатай зэрэг маш олон тохиолдолуудад хүүхдэд нэн тохиромжтой.

Сэтгэгдэл ( 0 )