“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” Төрийн бус байгууллага 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр буудуулж амиа алдсан таван хүний ар гэрийнхэн болон шархдаж, бэртэж, гэмтсэн хүмүүс мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхий сайд асан С.Баярыг долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан шалгах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Ц.Сүхбаатар “Би Эрс шинэчлэл хөдөлгөөнд нэгдэж жагсаал, цуглаанд оролцдог байсан. 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал, цуглааныг зохион байгуулалттайгаар үймээн болгосон. Би онцгой байдлын усны аврагч мэргэжилтэй хүн. Хүчний байгууллагынхан тушаалаар явдаг. Үймээний үеэр миний баруун нүд үрлэн суманд оногдсон. Энэ үймээний хохирогч нь ард түмэн, цагдаа нар. Харин хэдэн улс төрч л хожсон. Намайг Хан-Уул дүүргийн шүүхээр оруулсан.Ж.Батзандангийн жолооч, О.Магнайгийн хоёр бие хамгаалагчтай намайг хамт шүүсэн. Надад тэнсэн харгалзах ял, тэр гурван залууд таван жилийн ял оноосон” гэж ярилаа.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )
O.tolgoin ehlel. Gadniihnii gar hul yamar ertnees ehelj yu hiidgiig odoo l oilgoj baina.