Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгслийн стандартад санал авч байна

2018 оны 04 сарын 05

“Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264 : 2011 стандартыг шинэчлэх ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн газар дээр байгуулагдан ажиллаж байна.

Морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэл үйлдвэрлэгч, нийлүүлэн борлуулагч нараас стандартыг шинэчлэхтэй холбоотой санал, санаачлагыг хүлээж авна. Дээрх мэдээллийг www.masm.gov.mnвэб сайтын “Стандартын төсөлд санал авч байна” холбоосоор орж мэдээлэлтэй танилцана уу.

Стандартын төсөл болон асуумжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулагууд өргөнөөр оролцож холбогдох саналаа өгнө үү.

Харилцах утас: 455284

Стандарт, хэмжил зүйн газар


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТӨВ АЙМГИЙН УЯАЧ(202.179.24.32) 2025 оны 03 сарын 13

ХҮҮХДҮҮДЭЭР ТОГЛОХОО БОЛЬ.ТОМ ХҮН ДААГААД ДАВХИЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗЭЭРНЭЭС ТОМГҮЙ ЖААХАН ШАРГУУДАА УРАЛДУУЛЖ ХУРДАН ТҮРГЭНИЙГ НЬ МАГТАЖ ИРЭЭД ХАШГИРАЛДАХАА БОЛЬЦГОО. ОДОО 21-Р ЗУУН.

1  |  0
Top