Өнөөдөр “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан, 2026 оны 3-р сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан.

Тус хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт ТББХ хэлэлцэж, 66.7 хувийн саналаар дэмжсэн. Үүний дараа чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих эсэх талаар санал хураах байсан ч АН-ын бүлэг ирц хүрээгүй болон хуулийн төсөлтэй сайтар танилцах хэрэгтэй гэх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргаж, УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн билээ. 

Уг завсарлага өнөөдөр дуусч, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хуураана. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top