Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гарган Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг хэвээр үлдээн, иж бүрэн тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Хотын даргын гаргасан захирамжид “Монголын барилгын үндэсний ассоциацтай байгуулсан Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороны нутаг дэвсгэрт байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагад нийцүүлэн орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах ажлыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулах”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон НХТЕТГ-т тус тус даалгасан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Сэтгэгдэл ( 3 )
Эргэж буцсан хотын шийдвэр,эвдэж сүйтгэсэн олон ажлууд иргэдийг хохироосоор байх уу? Су.Батболд ноёнтоон. Бүтээн байгуулалтыг захын дүүргүүдэд хийж болох уу? Чадах уу? Хотын төв рүү чиглэсэн зам засч гүүр барьж түгжрэлийг улам нэмж байхаар хотын зах руу чиглэсэн замаа сайжруулж уулзвар гүүрэн гарцуудыг барих санааг дэмжиж хэрэгжүүлэх хүсэл байна уу.
ner us uurchluhuus uur ajil hiidgiimu uls orondoo ard tumendee handaj hamgaalsan ajiluud hiihed yadgiin uhjsen tarhitai uvuunuud!!!!
Bolildoo zugeer bsan yumiig yah gej nuraagaad sain hun boloh gej iim yum hiideg yum be er ni hotiin dargiig hotoo meddeg hotiin unagan huuhduudees tavimaar yumaa ene neg huduunii maliin emch bolimoor yumaa!!!