Тарилга хийлгэхээс айдаг хүмүүст зориулсан наалт бүтээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 28

АНУ-ын Жоржиа мужийн их сургууль болон Эмори их сургуулийн эрдэмтэд ханиадны эсрэг вакцинтай наалт хийжээ. Энэ наалт нь нэг талдаа вакцинтай капсул, нөгөө талдаа жижигхэн зүүнүүдтэй аж. Гэхдээ ерөөсөө өвтгөхгүй. Зүүнүүд нь вакциныг арьсны өнгөн давхаргад уусгах гэнэ.

Тариураар тариулахаас айдаг хүмүүс, бага хүүхдүүд болон зүүгээр хатгуулж болохгүй хүмүүсийн асуудлыг шийдэхээр судлаачид ажилласан байна. Уусдаг зүүтэй энэ наалтыг заавал эмнэлгийн хог хаягдал хаядаг саванд гэхгүйгээр гэрийнхээ хогийн уутанд хийгээд хаяхад аюулгүй гэж эрдэмтэд ярьжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top