Монгол морины ГЕН устах аюулд хүрээд байна

2017 оны 06 сарын 02

 

 

Нийслэлийн алдарт уяач, Улс төрийн ухааны доктор, МУСТА, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, Ц.Нүүдэл

Сур: Сайн байна уу Нүүдэл гуай, Сүүлийн үед Монголчууд хурдан мориндоо маш олон төрлийн витамин уураг допингийн төрлийн бүтээгдэхүүн уралдахаас нь өмнө өгдөг болсон та үүний талаар өөрийн бодлоо хуваалцна уу.

Зочин: За одоо удахгүй наадам болох гээд аймаг бүрт л сунгаа, жижиг наадам уралдаанууд болж байна. Үүнийг дагаад уяачид хаана хэн ямар юм мориндоо хэрэглэж байна гээд л тандаад бие биенээнээсээ дуулаад хэрэглэх явдал маш их гардаг л даа. Нэг үгээр хэлхэд Монголчууд маань мориндоо сайн анхаарахгүй хаа хамаагүй замбараагүй арчилгаа тордолгоо хийж байна. Гэхдээ зөв бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол Монголд олон түрүү авдаг бөх, морь хоёр нүдний гэм болж байна. Өөрийн хурдан буянаа нэг удаагийн түрүү авахын тулд сэргээшийн төрлийн хортой нөлөөтэй бүтээгдэхүүн хэрэглэж алахаас гадна цаашид үр удамд нь үлдэх ГЕН гэдэг зүйлийг хүртэл устгаж муутгаж байна. Цаашид энэхүү байдал их үргэлжилвэл 5 жилийн дараа хурдан удмын морьд биш жирийн морьдод допинг хэрэглэж уралдуулдаг л болох байх гэж айж байна даа. Тэгхээр байгалийн гаралтай элдэв химийн нэмэлт бодисгүй л юм хэрэглээрэй гэж залуу уяачиддаа зөвлөмөөр байна.

 

Малын их эмч, /Ph.D/ доктор, “Есөн урт” ХХК-ын зөвлөх Б.Нарангэрэл

Нэг адуунд нэг л төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой.

Сур: Сайн байна уу Та шинэ бүтээгдэхүүнийхээ талаар ерөнхий мэдээлэл уяач морь сонирхогчдод өгнө үү.

Зочин: БНСУ-ын The Well компани нь нэмэлт тэжээл, бордоо үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг ба манай компани нь албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа юм. Horse Power нь 100% байгалийн, ургамлын гаралтай бүтээгдэхүүн байгаа. Манай улсад орж ирж байгаа олон бүтээгдэхүүн нь нэг төрлийн үйлчилгээтэй байдаг тул нэг моринд маш олон бүтээгдэхүүн авч хэрэглэх шаардлагатай болдог. Энэ нь тухайн уяачид маш өндөр зардал болдог тул тэр болгон авч чаддаггүй бас нэг удаад сайн үйлчилгээтэйг нь бодоод элдэв дусал, тариа их хийдэг. Харин энэ бүтээгдэхүүн нь 1-рт хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулснаар хоол боловсруулалт сайжирч дэлүүтэх, Хөвөөтөх, таатартах гэж ардууд хэлдэг /колик- орсоор/  үүсэхээс сэргийлнэ, 2-рт зүрхний булчингийн цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулснаар, булчингийн ажиллах чадвар нэмэгдэх, тамирдсан адууг хурдан сэргээх ба тайвшруулах  давхар нөлөө үзүүлдэг үйлдэлтэй бэлдмэл юм. Тиймээс  олон талын ашигтай сайн бүтээгдэхүүн байгаа.

 

Есөн урт ХХК Ерөнхий захирал Ш.Хангал  

БНСУ-д жилд 17 ихнаяд төгрөг морин спортын бооцоонд эргэлддэг.

Сур: Сайн байна уу, танай бүтээгдэхүүн БНСУ-д үйлдвэрлэсэн юм байна. БНСУ-ын морин спортын талаар уншигчиддаа сонирхуулаач.

Зочин: БНСУ-д эрт үеэс эхлэн морь ховор бөгөөд маш үнэтэй байсан тэр утгаараа одоо адууг маш хүндлэн маш сайн асаргаа арчилгаа хийдэг. 1898 онд анх Гадаад хэлний сургуулийн спорт өдөрлөг дээр илжиг уралдуулж эхэлсэн нь БНСУ-ын морин спортын анхдагч суурийг тавьсан бөгөөд одоо 112 азарга, 2347 гүү, 1374 унага Сөүл, Бусан, Жежү-д байх 3 морин уралдааны тойруулгад байдаг. Энд өдөрт нэг удаагийн уралдаанд мөрийнд 200 орчим сая төгрөг, жилд 17 ихнаяд 220 тэрбум төгрөгний бооцооны мөнгө эргэлддэг нь дэлхийд 7-д ордог байна. Энд мөн морь үүлдэр судлах эрлийзжүүлэх хурдан унага гаргах, шинэ төрлийн тэжээл, арчилгааны аргачлал зэргийг судлан шинжилж байдаг. Маш олон жилийн турш морины тэжээл үйлдвэрлэх, түршилт хийх ажил хийгдсэн учраас энэ тал дээрээ маш нарийн мэргэшсэн гэж хэлж болно. 2 Солонгосын дайны үед Америкаас тусламж ирэхдээ хоол хүнснээс гадна өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдэд зориулж нэгэн шингэн тэжээл авчирч байсан нь одоогийн манай HORSE POWER бүтээгдэхүүний анхны үндсэн суурь нь болж байсан бөгөөд тус тэжээлийг хөгжүүлсээр одооний энэхүү бүтээгдэхүүн бий болсон юм.  Адууны тэжээлийн бизнес нь маш олон жилийн түүхтэй учир нэг адуунд иж бүрэн үйлчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүү бүх үйлчилгээг салгасан олон төрлийн бүтээгдэхүүн зарах нь бизнесийн хувьд ашигтай учир маш олон төрлөөр үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Харин БНСУ-ын морин спортын холбоо нь THE WELLS компанийн эрдэмтдийн нэг иж бүрэн үйлчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг сайшаан үнэлж байсан бөгөөд эдийн засгийн хэмнэлтэй бөгөөд үр дүн маш сайн бүтээгдэхүүн болсон юм. Тиймээс бид БНСУ-ын үйлдвэрлэгчээс онцгой эрхтэйгээр HORSE POWER бүтээгдэхүүнийг Монгол адуу, Монгол уяачдад зориулан зах зээлд нийлүүлж байна.

Захиалга борлуулалт: 99199001, 91114555

FB:  https://www.facebook.com/horsevitamin/

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
goo(150.129.140.179) 2017 оны 06 сарын 03

EMEGTEI HIICHHEER AJLIIG ZAAVAL EREGTEI HUNEER HIILGEH NUGEL

0  |  0
Монгол хүний ген ?(202.55.191.102) 2017 оны 06 сарын 02

Монгол морины ген ч яахав ээ Монгол хүний ген устах гээд байгаа юм биш шүү замбараагүй явдалтай охид хүүхнүүд задарсан төр хоёроос болж монгол ген гэж удахгүй байхгүй болох гэж байна анхаармаар юм

0  |  0
Top