Маргааш улсын клиник эмнэлэгүүд Сүхбаатарын талбайд иргэдэд үзлэг шинжилгээ хийж зөвлөгөө өгнө

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 10

Маргааш буюу 5 сарын 11-ний өдрийн 11 цагаас Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулагдах бөгөөд өдөрлөгийн үеэр Улсын 1,2.3-р төв эмнэлгүүд, ЭХЭМҮТ, ГССҮТ, НЭМГ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үзлэг, шинжилгээ хийж, зөвлөгөө, мэдээлэл сургалт, сурталчилгаа явуулна.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох “1000 ЦАГААН НӨМРӨГТӨН” эмнэлгийн мэргэжилтний чуулган Төрийн ордоны Их танхимд 9.00-12.00 цаг хүртэл үргэлжилнэ. Уг арга хэмжээнд МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Эрүүл мэндийн сайд зэрэг албаны хүмүүс оролцох юм байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэмжиж байна(103.9.90.130) 2017 оны 05 сарын 11

Эмнэлэгт үзүүлж чадахгүй олон мянган хүн байгаа тэдгээр хүмүүс үзүүлдэггүй юмаа гэхэд зөвөлгөө аваад явахад юу нь болохгүй гэж эмнэлэгт очоод үзүүлэхээр олигтой зөвөлгөө өгөөд үзчихдэг эмч ховор болсон шүү дээ Улсын эмнэлэгт очихоор эв эрүүл байна гэдэг хувийн эмнэлэгт очихоор баахан өвчин гараад ирдэг энэ байдал чинь харин иргэдээд тоглож байгаа хэрэг харин талбай дээр болох үзлэг зөвөлгөө бол бодит байж болох юм шүү

0  |  0
Zochin(99.248.222.48) 2017 оны 05 сарын 11

Za yashigdaa dain baildaanii ue bish talbai deer uzleg hiigeed baihdaa yahav de buur tenegtej ohiinmaa

0  |  0
Зочин(202.9.41.117) 2017 оны 05 сарын 10

Яг үнэн ингэж ядарсан ард түмнийхээ эрүүл мэнд сэтгэл санаагаар тоглож өөрсдийгөө их ажил хийсэн гэж худлаа шоудахаа болиочээ...

0  |  0
ЯАНДАА(124.158.77.15) 2017 оны 05 сарын 10

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ГАДАА ХҮЙТЭНД ХҮН НҮЦГЭЛЖ ҮЗНЭ ГЭНЭЭ. ЭНЭ ТЭНЭГ ШОУГАА БОЛИОЧЭЭ. АРД НЬ ЭМНЭЛГҮҮДИЙН ЭМЧ НАР НЬ БАЙХГҮЙ ИРГЭД ЧИРЭГДЭЭД БАЙНА. ЭСВЭЛ ТАЛБАЙ ДЭЭР ОЧИЖ ҮЗҮҮЛ ГЭХ ЮМ УУ. ҮРГЭЛЖИЛСЭН ХУРАЛ ЦУГЛААН ТАЛБАЙН ШОУНААС БОЛЖ ТӨРИЙН БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛ АСАР ИХ ДОГОЛДОЖ БАЙНА. ЭНЭ ШОУНУУДАА БОЛИОЧЭЭ. ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. УЛС ТӨРИЙНХНИЙ ТОГЛООМ БОЛЧИХ ЮМ. ЯЛАНГУЯА ЭМСАЙДЫН ЭНЭ ХУДЛАА ШОУ ЁСТОЙ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ.

0  |  0
Top