Өвчтөний хорт хавдар 23 кг болтлоо томорсон байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 07

Аргентиний эмч нар өвчтөнөөс 23 кг жинтэй хорт хавдрыг авах мэс заслыг амжилттай хийжээ. Энэ нь орчин үеийн анагаах ухааны түүхэнд тохиолдсон хамгийн том хорт хавдар болжээ. Буэнос Айресийн Гандульфо эмнэлэгт ерийн хэмжээнээс хэд дахин том гэдэстэй онош нь тодорхойгүй эмэгтэй ирж хэвтсэн байна. Дөрвөн цаг үргэлжилсэн мэс ажилбар амжилттай дуусч, хавдрыг авсны дараа мэс заслын багийн ахлагч Оскар Лопез “Би хорт хавдар ийм том байж болно гэж бодож ч байсангүй. Тэгээд мэс засал амжилттай болж, өвчтөн амьд үлдсэн нь үнэхээр гайхалтай” хэмээн өгүүлсэн байна. Өмнө нь дээд тал нь дөрвөн кг хорт хавдар тохиолдож байжээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top