“Хүүхдийн түлэгдэлт-эцэг, эхийн хариуцлагаас” аян зарлалаа

2017 оны 02 сарын 06

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” сэдэвт  сарын аяныг эхлүүллээ. Бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд  аяны зорилго оршино. Аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн гишүүд болон, хэсгийн ахлагч тус дүүргийн иргэдэд бага насны хүүхдийг түлэгдэлтээс хэрхэн хамгаалах, эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд сургалт явуулж, мэдээлэл өгч эхлээд  байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сахилга бат(139.5.216.210) 2017 оны 02 сарын 06

Энэ олон балиар сахилга батгүй, хариуцлаггүй эцэг эх нэртэнгүүдийг яана даа. Хэлэх үг олдохгүй юмаа

0  |  0
Top