Стресс тайлах хамгийн энгийн арга бол үсээ 10-15 минутын турш самнах

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 12

Стресс гэдэг ойлголтыг анх Канадын эрдэмтэн Г.Селье гаргаж иржээ. Энэ үг нь хүчээр үйлчлэх, доргиох, хүч үзүүлэх гэсэн утгатай. Цаашлаад “Хүнд гаднаас үйлчилж буй эерэг, сөрөг хүчин зүйлийн үйлчлэл, түүнд организмаас хариу өгөх чадвар түүнтэй дасан зохицох чадварыг стресс гэдэг ажээ. Харин стрессээс салахад тус болох энгийн хэдэн аргыг танд зөвлөж байна. 

1.Үсээ самнах
Компьютерийн ард өдөржин суусны улмаас нүүрний булчин чангарч, толгой хүнд оргиж өвдөх нь бий. Нүүрний булчинг суллаж, толгой хэсгийн цусны эргэлтийг сайжруулах маш энгийн арга бол 10-15 минутын турш үсээ самнаж байх.

2.Зайрмаг 
Сайхан амттай хоол бол сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй сэргээш л гэсэн үг. Омега-3 хүчлээр баялаг загас зэргийг хүнсэндээ хэрэглэх нь сэтгэл санааг засч, стресс тайлахад тустай гэнэ. Загасанд дургуй бол зайрмаг эсвэл гадил байхад болно. Учир нь эдгээр амттангууд ч ижил vйлчилгээтэй гэнэ.

3.Иллэг хийх
Эерэг энергиэ алдагдахаас сэргийлэхийн тулд хамар доорх, хоёр хөмсөгний хоорондох, доод уруулан доорх, мөн алагны голд орших цэгүүд дээр тус бүр 30 секунд цэгэн иллэг хийх.

4.Хоёр алгаа үрэх
Хоёр алгаа халуу дүйгтэл хооронд нь үрэх нь стресс тайлж, тайвшруулах өөр нэгэн энгийн арга юм. Түүнчлэн, хоёр чихээ сайтар үрснээр та огцом сэргэж, хийж байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чадна.

5.Шүршүүрт орох
Бүлээн шүршүүр дор 15 минут зогсож, толгой мөрөндөө “усан иллэг” хийснээр өдрийн турш хуримтлагдсан сөрөг энерги "урсан" бие тань хөнгөрөөд ирнэ.

7.Шатаар гүйх
Шатаар өөд уруугаа 30 секунд орчим гүйх нь тархины цусан хангамжийг сайжруулж, стресс тайлах өөр нэгэн арга гэнэ.

8.Юм будах 
Стрессэнд орсон үедээ 2-3 минутын турш ямар нэгэн зүйл будах нь тайвшруулах үйлчилгээтэй болохыг сэтгэл зүйчид тогтоогоод байгаа билээ. Ийнхүү будсанаар та тайвшраад зогсохгүй... гараас тань урлагийн бүтээл ч гарч юуны магад.

9.Хятад сарнайтай цай 
Хүний бие организмд чөлөөт радикал хуримтлагдаад ирэхээр хүн айдас түгшүүр автаж, тайван бус болдог нь стрессэнд орж байгаагийн нэг шинж. Хятад сарнай (гибискус) нь чөлөөт радикалын идэвхгүйжүүлж стресс үүсэхээс сэргийлдэг аж.

10.Гараа савлах 
Стрессэнд орсон хүний хүзүү, нурууны булчин хөшч улмаар толгой, нуруугаар нь өвддөг нь нийтлэг үзэгдэл. Энэ тохиолдолд мэргэжлийн хүнээр иллэг хийлгэх эсвэл сэлж байх хэрэгтэй. Мөн хүзүү, нурууны булчин суллах энгийн дасгалуудыг хийж болно. Жишээ нь, хоёр гараа эргүүлэх зэрэг, урагш хойш нь савлах г.м.

11.Цэвэрлэгээ хийх 
Гэрээ цэвэрлэж, эд зүйлсээ байр байранд нь тавих нь бодлоо цэгцэлж, анхаарлаа төвлөрүүлэхэд нэн тустай. Гэр доторх эд хогшил, тавиур дээрх ном зэрэг нь эмх цэгцтэй байгаа нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг аж.

12.Ганцаар байх
Үе үе гэртээ ганцаараа байж бодлоо цэгцэлж байх хэрэгтэй. Зөөлөн буйдан дээр тухлан сууж дуртай хөгжмөө сонс. Хамгийн ихээр хүсч байгаа зүйлээ эргэцүүлэн бодож, тэмдэглээд аваарай. Хүслээ цаасан дээр буулгаж авах нь дараа дараагийн алхамаа тодорхойлоход дөхөм болдог аж.

13.Ароматерапи
Аливаа үнэр ямар нэгэн дурсамжтай холбоотой байдаг гэнэ. Тиймээс баяр хөөр, аз жаргалтай байсан үеийг тань санагдуулам анхилуун сайхан үнэртэй тос, ус зэргийг гар дороо байлгаж, үе үе үнэртэж байх нь таныг тайвшруулж, сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

14.Бүжиглэх 
Гэртээ заавал бүжиглэж байгаарай! Сонсох дуртай аяаа тавьж хэмнэлээр нь хөдлөх нь стресс тайлах үр дүнтэй арга. Тэгээд ч фитнесс клубд хичээллэснээс гэртээ бүжиглэх нь илүү дээр бөгөөд зугаатай биш гэж үү?

"Счастливый психолог" сайтаас тоймлов
Ө.Уянга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top