Б.Ариунхишиг: Халууны эм зургаан цагийн дотор халуун бууруулахгүй бол зайлшгүй эмчид хандах ёстой

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 06

Нийслэл төдийгүй орон нутагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, эмнэлэгүүд ачааллаа даахаа болиод байна. Үүнтэй холбогдуулан зарим аймгууд олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан, үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоод байгаа юм. Энэ өвчнөөр өвчилж буй иргэдийн олонх нь хүүхдүүд байгаа бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ ханиад туссан даруйд нь эмийн сангаас дурын эмээ авч хэрэглүүлдэг байдал байсаар байгаа бөгөөд энэ нь ханиад хүндэрч, цаашлаад антибиотикт дасалтай болгох аюултай гэдгийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн уушигны эмч Б.Ариунхишиг ярьж байна.

-Эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа нь дурын эмийг хүүхэддээ хэрэглүүлдэг явдал. Тиймээс эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч?

-Эмийн сонголт дээр зайлшгүй эмчээс зөвлөгөө авах ёстой. Жишээлэхэд манай эцэг эхчүүд “манай хүүхэд халуурлаа” гээд л парацетамол өгөөд, “халуун нь буурахгүй байна” гээд Ибупрофен өгчихдөг. Энэ эмүүд өөр өөр нэртэй ч үйлчлэл, найрлагын хувьд ижил байдаг учраас өмнөх уулгасан эмтэй хавсарч уугаад үр  дүнгээ өгөхгүй. Ингэж нэг төрлийн эмийг дахин дахин хэрэглээд байхаар гаж нөлөө үүсч, тодорхой эрхтэн системийг гэмтээж байдаг. Тиймээс зайлшгүй эмчийн заавраар аливаа эм бэлдмэлийг хэрэглэх ёстой.

-Үүнд эмийн санчдын алдаа байх шиг. Эмчийн зааваргүй бол өгөхгүй байх ёстой биз дээ?

-Тийм. Эмийн санч дээр ороод ханиалгаад, халуураад байна гэхээр олон төрлийн эмийг “Энэ сайн байгаа” гээд санал болгодог. Ингээд эцэг эхчүүд тэр хүнд итгээд эм авч уулгаж байгаад хүүхдийнх нь өвчин хүндрээд ирэнгүүт л эмнэлэгт ханддаг. Тиймээс эцэг эхчүүд нэн тэргүүнд эмийн талаарх ерөнхий ойлголттой болох хэрэгтэй.

Жишээлэхэд парацетамолыг зургаан цагийн дотор дахин хэрэглэх шаардлага байхгүй. Тухайн хүүхдэд парацетамол уулгаад зургаан цаг болчихоод байхад халуун нь буурахгүй бол зайлшгүй эмнэлэгт хүргэх ёстой. Ибупрофен /нурофен/ гэх мэт эмүүдийн тухайд ч ялгаагүй. Найрлага нь яг л ижилхэн байдаг. Энэ эмүүд элэг гэмтээх аюултай байдаг учраас эмчийн заавраар хэрэглэх ёстой. Эмчийн халуун буулгахад хэрэглээрэй гэсэн эм нь зургаан цагаа барихгүй бол дахин буцаж очоод өөр арга хэмжээнүүдийг авхуулах шаардлагатай. 

О.Анир

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gomo(59.153.115.208) 2025 оны 03 сарын 13

ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ

1  |  0
үү(202.70.34.98) 2025 оны 03 сарын 13

араас нь сайн шингэн юм ууж байж үйлчилгээ сайжирдийнюуу эмч нар байвал хариулт өгөөрэй.Баярлалаа

1  |  0
hi(118.79.84.124) 2025 оны 03 сарын 13

gol n haluun buuruulah em uuchihaad hoinoos n ih sain shingen zuil uuj baij haluun buurdag gej bsan shuu. manaihan haluunii em uuchihaad orhichihdog buruu yum bna lee shuu

1  |  0
Close menu