БНХАУ-ын анхны хуруу шилний хүүхэд эцэг болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 26

БНХАУ-д хуруу шилэнд үр тогтоох аргаар мэндэлсэн анхны хүүхэд эдүгээ 28 нас хүрч байна. Луо Юучин нэртэй түүний гэргий сая амаржиж, 3,1 кг жинтэй охин төрүүлжээ. Ингэснээр Хятадын анхны хуруу шилний хүүхэд эцэг болсон талаар тус улсын хэвлэлүүд шуугиж байна. Түүний араас Хятадын Нөхөн үржихүй Генетикийн эмнэлэг 73 мянган хүүхдийг хуруу шилэнд үр тогтоох аргаар амжилттай бойжуулсан байдаг байна.

Тус эмнэлгийн эрдэмтэд хуруу шилэнд үр тогтоох арга нь ургийн гажиг үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг гэх уламжлалт ойлголт хоцрогдсон болохыг эцэг эхчүүд, шинээр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа ч хүндрэл бэрхшээлтэй учирсан гэр бүлүүдэд мэдээлж байна.

Хуруу шилэнд бойжсон хүүхдүүд жирийн хүүхдүүдтэй адил өсч томрон, их сургуулиа дүүргэж, эрүүл мэнд нь ч сайн байгаа юм байна. Үүнээс гадна хуруу шилний хүүхдүүд өөрийн гэсэн гэр бүлээ босгон, үр хүүхэдтэй болох ч боломж байгааг Луо Юучин гэрчлэн харууллаа гэж шинжээчид онцолж байна. Дэлхий даяар эдүгээ хуруу шилэнд үр тогтоох аргаар мэндэлсэн 5 сая гаруй хүүхэд бий гэх тооцоо байдаг байна.

vitro

Анхны хуруу шилний хүүхэд Их Британид 1978 онд мэндэлсэн байдаг. Эдүгээ тус улсад жил бүр 180 мянган хуруу шилний хүүхэд төрдөг болжээ.

Эх сурвалж: mnb.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтанцэцэг (66.181.178.183) 2025 оны 07 сарын 27

Сайн байна уу хүүхэдтэй болох гэсэн юмаа хуруу шил хүхэд тэй болох боломж байн уу 1990 оны юм аа

0  |  0
Дорж(202.21.106.150) 2025 оны 03 сарын 13

Монголчууд ийм маягаар олширч хятадуудас хэдэн арав дахин олон болох хэрэгтэй юм байна.

1  |  0
Close menu