Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ хийх боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 02

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нийт 140 өрхийн эрүүл мэндийн төв шээсний шинжилгээгээр анхан шатны үзлэг хийх аппараттай боллоо. Мөн түүнийг дагалдах оношлуурыг гурван жилийн нөөцтэйгөөр буцалтгүй тусламжийн хүрээнд хүлээлгэн өгсөн байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсансан корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тиймээс уг гэрээний дагуу БНСУ-ын Руйсанса корпраци шинжилгээний аппаратыг бэлэглэжээ. 

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг  өрхийн эрүүл мэндийн төвүүдийг  тус тоног төхөөрөмжөөр хангаснаар дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн ачаалалыг багасгах, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах, анхан шатны үзлэг оношлогоог түргэн шуурхай хийж, иргэд нэг цэгт төвлөрөн үйлчлүүлэхээс гадна өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.

Мөн шээсний шинжилгээний хариуг боловсруулах, хадгалах, дамжуулах үүрэг бүхий Hybrid Вэб сайтыг ашиглалтад оруулах бөгөөд уг сайтаар дамжуулан иргэд гар утсаар, интернетээр  үзлэг оношлогооны хариугаа авах, хянах  боломжтой болох аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.209) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Close menu