Хэдхэн хоногийн өмнө Хятадын цагдаа нар хуурамч эм, эмийн бэлдмэл их хэмжээгээр үйлдвэрлэн борлуулдаг байсан сүлжээнд хамаатай 1300 хүнийг нэг дор баривчилжээ. Хятадын хууль сахиулах байгууллагуудын явуулсан энэ ажиллагааг баривчилсан хүний тоо төдийгүй хамрагдсан газар нутгийн хүрээгээр нь хосгүй гэж болно. Учир нь, хуурамч эм, эмийн бэлдмэл үйлдвэрлэсэн хэргээр БНХАУ-ын 29 мужид ажиллаж байсан мянга гаруй хүнийг баривчилж, интернэтээр хууль бус наймаа явуулж байсан 140 сайтыг нэг дор хаасан байна. Цагдаагийн ажилтнууд есөн тонн хуурамч эм болон түүхий эдийг хураан авчээ. Хураан авсан хуурамч эм бэлдмэлийн зах зээлийн үнийг хамгийн багаар 370 сая ам.доллар гэж тооцсон байна.
Үүнээс яг нэг жилийн өмнө Хятадын эрх баригчид адил арга хэмжээ явуулан 2000 хүн баривчилж, 180 сая ам.долларын хуурамч эм бэлдмэл, түүхий эдийг хураан авч байсан юм.
Энэ жилийн аравдугаар сарын 18-нд гэхэд Швейцарийн нийслэлийн нисэх буудлаас манай урд хөршид үйлдвэрлэсэн тайвшруулах нөлөөтэй 400 кг хуурамч эмийг хураан авч байлаа.
Дэлхийн хэмжээнд жил тутам үйлдвэрлэгдэж байгаа хуурамч эм, эмийн бэлдмэлийн тоон хэмжээ, цар хүрээгээр манай урд хөрш төдийгүй хойд хөрш толгой цохиж байгааг аж

Сэтгэгдэл ( 0 )