Жиргээндээ засвар хийх боломжтой болно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Бичил блог буюу твиттерийн хэрэглэгчид асар хурдацтай нэмэгдэж, хамгийн түргэн шуурхай мэдээлэл дамжуулах хэрэгсэл болоод байгаа билээ. Тэгвэл твиттерчид өөрийн бичсэн жиргээндээ засвар хийх буюу edit хийх боломжтой болох гэнэ. Энэхүү шинэчлэлийн ажил хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа ба тун удахгүй хэрэглэгчдэд албан ёсоор танилцуулах аж.

Өөрийн бичсэн жиргээндээ засвар хийх боломжтой болох нь хэрэглэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Ямар нэг жижигхэн алдаанаас болж, олон хүмүүст хүрсэн жиргээгээ устгах хэрэгтэй болдог байсан үе ард хоцорно гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top