Энэ байдлаас үүдэж “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгав.Энэхүү журам нь цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхэлж байгаа болон шинээр эрхлэх иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэж байна. Журамд зааснаар интернет кафе, цахим тоглоомын газар нэг дор ажиллахыг болиулж, орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглож байгаа юм. Мөн цахим тоглоомын үйлчилгээний газрууд нь ажлын байрны дотор болон гадна орчинд камерийн хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах, зуны улиралд 20, өвлийн улиралд 18 цаг хүртэл үйлчлэх, үйлчилгээний ажилтан нь мэдээлэл технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй, 20-иос дээш насны иргэн байх зэрэг зохицуулалт оржээ. Энэ журмаар цахим тоглоомын газруудыг 12 насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, бичиг баримт, эд зүйлс, барьцаалан үйлчлэх, согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх зэргийг нь хориглолоо.




Сэтгэгдэл ( 1 )
ХОШИН ЗАСГИЙН ГАЗАР ШҮҮ. 18-НААС ДООШ ХҮНД ИНТЕРНЕТ ТОГЛООМЫН ГАЗРААР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ