Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн   нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар   багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад   нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Их нууруудын болон Дархадын   хотгор, Хүрэн   бэлчир, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа,   Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 19-24 градус, Говийн   бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ:
Цэлмэг. Зөөлөн салхитай. 13-15 градус хүйтэн байна.


Өглөө 05 цагт Улаанбаатарт:
21 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.


2013 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:


19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 21-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 18,19-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус,өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top