“Avatar”-ын 2, 3, 4 дүгээр анги гарах торгон агшинг олонд дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 16

2009 онд 2 тэрбум долларын ашиг орлоготой ажиллаж, гурван ч удаа “Оскар”-аар шагнагдсан  “Avatar” киноны дараагийн анги 2016 оны зул сарын үеэр үзэгчдийн хүртээл болно гэдгийг найруулагч Жэймс Камерон албан ёсоор зарлалаа. Уг киног "Lightstorm" интертайнмент, "20th Century Fox" кино компани нар хамтран хийх бөгөөд продюсерээр Jon Landau ажиллах гэнэ.

Киноны 3 ангийг нэг дор хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд 2015 онд зураг авалтаа эхлэх гэж байгаагаа дуулгалаа. Ингээд 2-р анги нь 2016 онд, 3-р анги нь 2017, 4-р ангийг 2018 онд гаргахаар болжээ. Энэхүү гурван цувралыг хийхэд нийтдээ 1 тэрбум ам доллар зарцуулагдах төлөвтэй байгаа гэнэ. Үзэгчдийн хүсэн хүлээдэг кино маань мэдээж 3D байх бөгөөд нэг секундэд 24 үзэгдэл байхаар нягтралтай сайн киног үзэгчдэдээ хүргэхээр төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top