Гурван хүн осгож нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 16

Өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн 93 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүнэээс хүйтний улиралтай холбоотой осгож нас барсан тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт 41 настай эрэгтэй гудамжинд осгож нас баржээ. Мөн хөдөө орон нутаг болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 34 настай эмэгтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат 52 настай эрэгтэй осгосны улмаас амиа насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Дийлэнх нь архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг мэргэжлийнхэн хэлж байгаа юм.

Ялангуяа баяр ёслолын өдрүүдэд энэ төрлийн дуудлага ихэсдэг учраас иргэд та бүхэн тэмдэглэлт үйл явдал, шинэ жилийн баяр тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх , архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ харгалзах хүнтэйгээр гэр оронд нь хүргэж өгөх, гудамж, талбайд согтож унасан нэгний талаарх мэдээллийг иргэний үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэх хэрэгтэйг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top