Татварын ерөнхий газраас өнөөдөр 12.00 цагт НӨАТ-ын хуурамч бичилттэй падааны тухай болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Мэдээллийг Төрийн ордны "Г" танхимд Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай болон албаны хүмүүс хийхээр болжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс НӨАТ-ын босгыг 200 сая болгох ёстой гэж үзэж байгаа аж. Харин одоо үйлчилж байгаа хуулийн дагуу НӨАТ-ын босго арван сая төгрөг байгаа ч хуурамч бичилт хийж, ТЕГ-аас буцаан олголт авах тохиолдол нэмэгдсээр байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )