Сүүлийн жилүүдэд хятад, хойд солонгос, вьетнам ажилчдын бичиг баримт болон визтэй холбоо зөрчлийн асуудал ихээхэн гарах болсон. Тухайлбал, Өмнөд хөрш болон Хойд Солонгосоос ирсэн ажилчид гэрээтэй гэх боловч ихэнх нь визийн зөрчилтэй, хугацаа нь хэтэрсэн, жуулчны ангиллын нэвтрэх бичигтэй байдгийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас илрүүлэн албадан гаргадаг ч хар ажилчдын тоо улам өссөөр байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд компаниудыг шалгаж эхэлсэн байна. Шалгалтаар гадаадаас ажиллах хүч авдаг компаниуд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчин, хуурамч бичиг баримт үйлдэж байсан нь тогтоогдсон байна.
Тухайлбал, "Хишигхангай" компани 2011 онд 22, өнгөрсөн онд 39, энэ онд 85, "Сайнконстракшн" компани 2013 онд 47, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Жөн-Юан" ХХК 2011 онд 72, өнгөрсөн онд 58, энэ онд 47 тооны БНХАУ-ын иргэдийг оруулж ирэхдээ монгол ажилчдын тоог хуурамч байдлаар өсгөсөн байжээ.
Мөн БНАСАУ-ын хөрөнгө оруулалттай "Кумрунг" компанийнхан өнгөрсөн онд 38, энэ онд 63 тооны хойд солонгосыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр оруулж ирэхдээ хууль бусаар монгол ажилчдын тоог нэмэгдүүлж, цалин олгосон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх хуурамч бичиг баримт бүрдүүлэн ашигласан болохыг хуулийн байгууллагын ажилтнууд тогтоосон байна. Хэргийг УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байнгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )