Манай Улаанбаатарын замын түгжрээнд унахад маш тохиромжтой энэ тээврийн хэрэгслийг Унгарт зохион бүтээжээ. "Moveo" гэдэг энэ скутерийг унаад зорьсон газраа хүрсний дараа эвхээд, яг дугуйтай чемодан шиг аваад явж болдог. Иймээс гудамжинд үлдээж, хулгайд алдана л гэж байхгүй. Ердөө 25 кг жинтэй, хурд нь 45 км/ц бөгөөд цахилгаан моторыг ганцхан цаг цэнэглээд 35 километр аялж болно. Хар ба алтлаг өнгөөр одоо үйлдвэрлэж эхэлсэн энэ тээврийн хэрэгслийн үнэ 3100 доллар гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )
moritong demjij baina
ene skuter mongold hurdan orj ireesei. gehdee uneeree shuu dee.
tsenegleed byten tsag ch yavj chadahgyi l yum bna