Вьетнам улсад хийсэн DOZ entertainment –ын “Кино Шиг Амьдрал” нэртэй ээлжит уран бүтээл нь дэлгэцнээ энэ сарын 19 нд нээлтээ хийх аж. Сүүлийн үед кино урлагийн салбарт амжилттай яваа уран бүтээлчид маань гадаад орныг зорьж кино хийж байгаа нь хэдийгээр зардал өндөртэй ч энэ киногоороо үзэгчдэд шинэ мэдрэмж, шинэ таашаал өгөхийг зорьжээ. Уг кинонд ямар нэгэн хар бараан зүйлгүй бөгөөд бүх насныханд зориулагдсан эйкшн инээдмийн төрлийн кино гаргахад бэлэн болжээ.

Сэтгэгдэл ( 0 )