Өсвөрийн жүдочид Азийн аваргаас долоон медаль хүртжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 15

Өсвөр үеийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Хайнань хотноо болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Ази тивийн 22 орны жүдочид өрсөлдсөн юм. Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Э.Мөнхжаргал алтан медаль хүртсэн бол Хятадын жүдоч Ву Зичанг мөнгө, Ирландын жүдоч хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Хойд Солонгосын тамирчин Ким Чунг Хёон алтан медаль хүртэж манай тамирчин Ц.Цогтбаатар мөнгө, Казахстаны жүдоч Нурсултан хүрэл хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд  Өмнөд Солонгосын Кан Юу Жён алт хүртэж манай жүдоч Л.Энхрийлэн мөнгө хүртсэн байна. Харин хүрэл медалийг Хойд Солонгосын тамирчин хүртжээ. Мөн 57 зг-ын жинд манай жүдоч Ц.Хулан мөнгөн медаль хүртсэн бол Хятадын тамирчин алт, Казахстаны тамирчин Айжирм хүрэл медаль авчээ. 70 кг-ын жинд Хятадын жүдоч Ян Зи мөн алт хүртэж манай жүдоч Б.Хонгорзул удаалжээ. Харин гуравт Солонгосын жүдоч орсон байна.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хойд Солонгосын тжүдоч алт хүртэж Хятадын тамирчин удаалж, гуравт манай жүдоч Б.Алтанцэцэг оржээ. Тэгвэл 63 кг-ын жинд Өмнөд Солонгосын тамирчин тэргүүлж, Казахстаны тамирчин удаалсан бол хүрэл медалийг М.Даваасүрэн хүртсэн байна. Ийн манай өсвөрийн жүдочид багийн дүнгээр гуравт оржээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hoho(182.160.7.121) 2025 оны 03 сарын 13

ИРЛАНД?????????????????? ??????????????

1  |  0
Top