Америкийн эрдэмтэд Ангараг гаригаас шингэн усны ул мөрийг илрүүлсэн тухай "Nature Geoscience" сэтгүүл мэдээлэв. Эрдэмтэд Ангараг гариг руу илгээсэн төхөөрөмж дээр суурилуулсан "HiRise" аппаратаар авсан зургийг шинжилж судлаад ийм дүгнэлтэд хүрчээ. Ангараг гаригийн налуу, тэгш гадаргуу дээр ус урссан ул мөрийг илрүүлсэн нь судлаачдын сонирхлыг ихээхэн татсан байна.
Тус гариг дээр үе үе шингэн ус гарч ирдгийг энэхүү ул мөр харуулж байна хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )