Хөхний хавдраас сэргийлэх эм бүтээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 14

Австралийн эрдэмтэд хөхний хорт хавдрыг эмчлэх болон түүнээс урьдчилан сэргийлэхэд маш үр дүнтэй "анастрозол" хэмээх эм бүтээсэн байна. Судалгаанд  цэвэршилтийн дараа хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүдийг хамруулжээ. Уг эм нь зөвхөн хавдраас урьдчилан сэргийлээд зогсохгүй, эмийн гаж нөлөөг ч бууруулах үйлдэлтэй юм байна. Авст­ра­лид цэвэршилтийн дараах хөхний хорт хавдар туссан эмэгтэй­чүүд олон байдаг нь тус судалгааг хийх гол үндэслэл болсон талаар судалгааны багийн ахлагч Христобель Сандерз онцолжээ. Тэрээр ярихдаа "Бид анастрозолыг бүтээснээр зөвхөн өнөөдөр бус ирээдүйн охид, бүсгүйчүүд болон тэдний хойч үеийнхнийг ч хавдар хэмээх аймшигт өвчнөөс урьдчи­лан сэргийлэхэд тустай юм" гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top