Хүүхдээ хаана явааг гэрийнхээ компьютерээс хянах боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 14

Хүүхдүүдийн тоглох  дуртай тоглоомын эхэнд  iPhone, iPad бичигдэж байгаа. Хүүхдэдээ утсаа өгч тоглуулдаг аав, ээжүүдэд зөвлөх хэдэн зүйл байна.  Apple-ын утас, таблетад хүүхэд интернет ашиглах үед аюулгүй байдлыг нь  хангаж,  тоглоом тоглох цагийг нь хянаж зохицуулалт хийх боломжтой  нэлээн олон тохиргоо байдгийг мэддэггүй. Бяцхан үрийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд iPhone, iPad эсвэл iPod Touch-ныхаа тохиргооны Settings хэсгээс Restrictions буюу хязгаарлах файлын жагсаалтыг олоод шаардлагагүй аппликэйшныг дараад идэвхжүүлэхэд л болно. Харин идэвхжүүлсний дараа нууц үг оруулдаг. Нууц үг оруулснаар та зарим сайтыг  үзэх боломжгүй болгох буюу хорих боломжтой. Restrictions хэсэг дэх Find phone функцийг идэвхжүүлвэл эцэг эхчүүд гэрийнхээ суурин компьютер дээрээс хүүхдээ хаана явааг олж харж болно. Хүүхэддээ үзэж болох интернет контентыг гаргаад, Game Center-ээр дамжуулан ямар тоглоом тоглож болохыг нь хүртэл тохируулж болдог гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top