Эрхэм Ерөнхийлөгч өө, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн амийг харсаар байгаад таслуулах уу

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 12

Өнөөдөр Монгол улс дахь Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ урд оноос даруй 40 орчим хувиар буурсан, Гадаад хөрөнгийн зах зээл дээрх монголд хэрэгжиж буй төслийн хувьцаа болон бондын үнэ буурсан зэрэг нь  Олон Улс дахь Монгол улсын нэр хүнд улам бүр унаж буйг илтгэж буй бөгөөд хөрөнгө оруулалт цаашид буурах хандлагатай байна.

Дэлхий нийтээрээ бүр дэлхийн тэргүүлэгч гүрнүүд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр өрсөлдөж байгаа энэ үед Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэж дугардаг хүмүүс чимээгүй болж өнөөдөр хийсэн зүйлдээ харамсаж буй гэдэгт итгэлтэй байна.

Гэтэл их хөгжлийн гараан дээр буй манай улсад Гадаадын хөрөнгө оруулалтыг татан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага байсаар байна.

Энэхүү Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, татах, дэмжих чиглэлээр дээр дооргүй толгойтой болгон ярьсаар, УИХ, ЗГ -аас хийх бодлого үйл ажиллагаа юу байх нь өнөөдрийн анхаарал татсан  асуудал, чухал сэдвийн нэг  болоод байна.

Өнөөдрийг хүртэл Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын талаар баримтлах урт, дунд хугацааны бодлогогүй явж ирсэн бөгөөд шинээр гарч ирсэн УИХ, ЗГ бүр өөр өөр бодлого баримтлан, хууль эрх зүйн өөрчлөлтийг хийдэг энэхүү тогтворгүй, тодорхойгүй байдал нь Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээдэг гэж үздэг.

Шинээр яаран батлах гэж буй “Хөрөнгө оруулалтын хууль” батлагдвал одоогийн мөрдөж буй “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль” хүчингүй болох юм.

Мөн энэхүү хуулийг  батлахдаа түрүү жил батлан гадаадын хөрөнгө оруулалтыг боомилсон гэж чичлэгдэж буй “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль”-ийг хүчингүй болгож хууль батлагчид өөрсдийн алдааг залруулан далдалхыг оролдож буй гэнэ.

Энэхүү хуулийн төслийг гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, олон улсын шинжээчид гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол улс дэмжихгүй байгаа учраас “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль”-ийг хүчингүй болгож байна гэж үзэж ихээхэн анхааралтай ажиглан харж байна.

Чухал сэдэв болсон хууль маань үнэхээр чухал үр дагаварыг авчирах нь дамжиггүй бөгөөд Монгол улс ойрын 10-30 жилд хөгжих үү эс хөгжих үү гэсэн салаа замын уулзвар сонголтын ирмэг дээр байна.

Яагаад Олон Улс дахь Монгол улсын нэр хүнд улам бүр унаж, хөрөнгө оруулагчид нүүрээ буруулж буй энэ үед Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд халдан амийг нь таслах болов.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас санаачлан батлуулахаар яарч буй энэхүү хуулийн төслийн гол ач холбогдол юу вэ. Эдийн засгийн хөгжлийн сайдын маань энэ удаагийн ээлжит хуулийн төсөл урьд хуулиудынхаа алдаагаа давтсан, бодлогогүйгээр бодохоосоо урьтан яаран хөдөлсөн, боривондоо баастай туулайн жишээг ахин бүү давтаасай.

Өнөөдрийн хөрөнгө оруулалтын орчин, амжилтыг бий болгосон гэгддэг 16 жилийн турш идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэн тусдаа бие даасан бүтэц болох Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг 2012 онд татан буулгаж Эдийн засгийн хөгжлийн яамтай нэгтгэсэн бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ яамаар овоглогдсон гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих чиглэлээр хийгдсэн ажил, зохион байгуулсан бизнес форум  байхгүй гэж хэлэхэд болно.

Энэхүү төсөл үнэхээр гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, салхийг эргүүлсэн, урамшуулан дэмжсэн хууль болж чадаж байгаа юу.

Энэхүү шинэ хууль нь бүхэлдээ одоогийн Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хуулсан бөгөөд өөрчлөгдсөж буй зүйл амин сүнс- гол зорилго нь хуучин “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль”-иас нэг үг үсгээр ялгаатай заалт нь “Дотоодын хөрөнгө оруулагч”- “Татварын тогтворжуулах гэрчилгээ” авах явдал юм.

Дотоодын хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

УИХ-ын гишүүд, ЗГ-ын өндөр албан тушаалтнууд, олигархуудын захиалгаар өөрсдийн хувийн бизнесийн татварын орчныг тогтворжуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хуулийг батлахын тулд Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд халдан амийг нь тасаллаа гэж шуугих боллоо.  

Хуулийн төсөлөөр 15 тэрбум төгрөг буюу түүнээс дээш бизнес эрхлэгчид энэхүү татварын тогтворжуулах гэрчилгээ хамааралтай бөгөөд 5-10 жилээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар; гаалийн  албан татвар; нэмэгдсэн өртгийн албан татвар; ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг татвар хураамжийн хувь хэмжээг тогтворжуулхаар заасан байна.

Эндээс хэн тогтворжуулах гэрчилгээ авч чадах вэ, Монголын ямар компаниуд 15 тэрбум төгрөгөөс дээш бизнес эрхэлдэг вэ? гэсэн асуулт болон хариулт гарч ирэн танд компаниудын нэрийн жагсаалт нь төсөөлөгдөж буй байх.

Ямартай ч  хөл дээрээ тогтож ядаж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаж чадахгүй бөгөөд татварын хувь хэмжээндээ дарагдан хэзээ ч сэхэхгүйгээр доод түвшиндээ байж бай гэж хууль батлагч- бизнесмэн-төрийн түшээ үзэж буй бололтой.

Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон иргэний тэгш эрх болоод бизнесийн эрх тэгш ёс хаачив.

Мөн энэхүү хуулийн төслөөр гадаадын хөрөнгө оруулагч-дотоодын хөрөнгө оруулагч, гадаадын иргэн-Монгол улсын иргэнийг эрх тэгш гэж үзэн нэгэн хуулиар зохицуулахыг оролдож байгаа нь Монгол улсын Үндсэн хуульд харшлах төдийгүй Үндсэний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хуулийн төсөл болжээ. Гадаадын хөрөнгө оруулагч компанийн ард гадаадын иргэн, тэдний эрх ашиг сонирхол л байна шүү дээ.

Монгол улсын татварын хувь хэмжээ бусад дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага бөгөөд энэ хувь хэмжээ 2007 оноос хойш даруй 6 жилийн турш тогтвортой байгаа ба шинээр батлагдах гэж буй “Татварын багц хууль”-иар ч онцгой өөрчлөлт  орохгүй гэж албаны эх сурвалж мэдээлж байгаагаас харахад манай улсын Татварын орчин тогтвортой тул заавал гэрээ, гэрчилгээ авах шаардлагагүй харагдаж байна. Тэгэхлээр хөрөнгө оруулалт үргэдэг шалтгаан нь ямартай ч татвартай холбоогүй бололтой.

Үнэхээр үндэсний хөрөнгө оруулагчдын татварын орчныг тогтворжуулах гэрчилгээ өгөх шаардлагатай гэж үзэж буй бол Төсөв, сангийн бодлого, татварын асуудал эрхэлсэн яам, Сангийн сайд, дарга  нар нь санаачлан шинээр батлах гэж буй Татварын хуульдаа нэг зүйл заалт нэмээд шийдэх боломжтой байхад яагаад анхаарч ажиллахгүй байна вэ.

Эсвэл дэлхий нийтэд ил тодоор Монгол улс татварын хувь хэмжээгээ 5, 10 жил өөрчлөхгүй гээд заралчихаач. Үр дүнд нь гадаад, дотоод, жижиг, том гэлтгүй хөрөнгө оруулагчдын сэтгэл нь амрах биз.

Түүнчлэн энэхүү шинэ хуулиар гадаадын хөрөнгө оруулагч Монгол улсад их, бага хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхэд ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр шууд Улсын бүртгэлд бүртгэгдэх өөрчлөлт орсон нь Монгол улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд харшлах заалт болжээ.

Монголын бизнес эрхдэгчдийн хийж чадахгүй томоохон төсөлд гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас биш Монголчуудын хийж чадах тухайлан нийтлэг худалдаа, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах нэрээр халхавчлан эсрэгээр хөрөнгө босгон  гадагш гаргах үйл ажиллагаа явуулах гадаадын иргэн, компанийг зохицуулах, зөвшөөрөхгүй байх нь зүй ёсний бөгөөд дэлхийн дийлэнх улсад баримталдаг бодлого юм.

Монгол улс жижиг зах зээлтэй орон бөгөөд үндэсний үйлдвэрлэгч, дотоодын зах зээл, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнес хийх орон зайг хамгаалсан гадаадын хөрөнгө оруулалтын зөвшөөрөл, зохицуулалтын бодлого зайлшгүй шаардлагатай юм.

Эдийн засагч Д.Жаргалсайхан гуай нийтлэлдээ “Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт ямар салбарт, ямар хэмжээнээс дээш байх, Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцэж буй эсэхийг хөрөнгө оруулалт тус бүрээр хянаж хэлэлцэн шийдвэр гаргадаг Хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулах нь оновчтой санал юм.” гэж дурдсан нь дээрхтэй агаар нэг юм. /http://jargalsaikhan.niitlelch.mn/content/5525.shtml/

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль”-ийн дагуу хөрөнгө оруулагч Монгол улсад хөрөнгө оруулалт хийх замаар ГХОААН байгуулах бол Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газраас зөвшөөрөл авч байгаа. Энэхүү зөвшөөрөл нь компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнөх зөвшөөрөл, шүүлтүүр юм.

Тухайн хөрөнгө оруулалтанд зөвшөөрөл өгөхдөө Монгол улсын нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй, шинээр ажлын байр бий болгосон, шинэ техник технологи ашигласан, байгаль орчин хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх шаардлагатай бөгөөд үндэслэл бүхий техник эдийн засгийн тооцоог үндэслэн зөвшөөрөл өгдөг бөгөөд Монгол улсад нийгэм, эдийн засагт үр өгөөжгүй, дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг орон зайг булаасан хөрөнгө оруулалтын төсөлд зөвшөөрөл өгдөггүй механиз аль ч улсад байдаг.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ нийт хөрөнгө оруулалтын 1/3-ээс хэтрэхгүй байх, нэг орноос орж ирэх гадаадын иргэний тоо /үүнд гадаадын хөрөнгө оруулагч ч хамаатай/ нийт Монгол улсын хүн амын 1 хувиас хэтрэхгүй байх зэрэг шаардлагууд байдаг. Энэ хуулийн төслөөр гадаадын хөрөнгө оруулалтад зохицуулалт, зөвшөөрөл шаардлагагүй болгож байгаа нь Монгол улс үндэсний аюулгүй байдлаа алдахад хүрэх аюултай юм. Та 100 айл, 3,4-р хороолол ер нь хаа сайгүй дүүрэн хятад иргэд байгааг харж байгаа байх, ирээдүйд бүх жижиг дунд бизнесийг тэд хяналтдаа авахыг үгүйсгэхгүй.

Энэхүү шинэ хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсан, хөрөнгө оруулалт хийх бодит сонирхолд хөтлөх, таатай нөхцлийг бий болгосон бодит урамшуулал, дэмжлэг нэг ширхэг ч байхгүй байгааг талаар дотоодын болон гадаадын шинжээч, эрдэмтэн докторууд дурдан, ийм хууль шаардлагагүй гэж дүгнэж байна.

Үнэхээр Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр далайцтай дорвитой ажил сэдэж буй бол төрийн байгууллагууд, хувийн хэвшил-бизнес эрхлэгчид, олон улсын байгууллага, ТББ, эрдэмтэн доктор, судлаачдыг  оролцуулан ажлын хэсэг байгуулж, ард нийтээрээ олон нийтийн хэлэлцүүлэг явуулж байж жинхэнэ утгаар нь ирээдүй хойч үеэ харсан бодит урамшуулал, дэмжлэгтэй, урт хугацаанд тогтвортой хэрэгжих хуулийг батлах нь зүйтэй юм.

Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулан, яамдууд хариуцсан салбар бүрээсээ хөрөнгө оруулалтын орчинг хэрхэн сайжруулж болох, ямар арга хэлбэрээр, хэрхэн урамшуулан дэмжиж болох боломжуудаа тодорхойлон санал боловсруулан нэгтгэж урт болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын бодлоготой болж үүнээсээ улбаалан урт хугацаанд тогтвортой хэрэгжих дэмжлэгээ хуульдаа шингээж өгөх нь зөв юм.  

Гадаад, дотоодгүй хөрөнгө оруулагчдыг дэмжсэн “Хөрөнгө оруулалтыг дэмжих хууль”-ийг шинээр санаачилбал ямар вэ эрхэм гишүүдээ.

Юутай ч хуулийн төслийг Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Санийн сайд Хууль зүйн сайд дэмжин УИХ-д өргөн барилаа.

Энэхүү хуулийн төслийг Ерөнхийлөгч, УИХ-ын ухаалаг гишүүд, байнгын хороод лоббид авталгүй тал бүрээс нь шинжлэн судлан, баримтанд үндэслэн батлах эсэхээ шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна.

Үүдэн гарах үр дагаварыг тооцолгүйгээр хуулийг өнөөдөр батлаад маргааш хүчингүй болгох нь л хөрөнгө оруулагчдад тогтворгүй байдал болж харагдаж байгааг эрхэм түшээд надаар хэлүүлэлтгүй мэдэж буйд найдахын сацуу бид таныг Монгол улс, иргэн биднийхээ төлөө хууль батлах эрхийг олгож сонгосон шүү гэдгийг бүү умартаасай.

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(184.78.97.176) 2025 оны 03 сарын 13

ter yu hiihee medej baigaa hun baigaa yum.bie baga ch belcheer holtoi mongol ulsiin huvi zayag atgasan hun gej itgeerei.tuunii tolgoi ajillaj baigaa!!!

1  |  0
MT(79.98.213.82) 2025 оны 03 сарын 13

Ene huuliin tusliig neelttei heleltsuulgeer gadaadyn hurungu oruulagchdyn, erdemten sudlaachdyn dund heleltsuulsen yum uu? Ymarch oron yamarch huuli batlan gargaj, murdlug bolgoh n” tuhain orny erh bdag hedii ch gadaadyn hurungu oruulagchid Mongol ulsyg ”togtvorgui” hemeen todorhoildog n” chuhamhuu iim metiin huuli gev genet, chiv chimeegui, yamarch neelttei heletsuuleggui batlagdchihdag bolohoor tiinhuu todorhoildog.

1  |  0
MT(79.98.213.82) 2025 оны 03 сарын 13

Gadaadyn hurungu oruulaltyn tuhai odoo murdugduj bui huuliig shine huliar solih shaardlaga bgaa yu? Uneheer gadaadyn hurungu oruulaltyg demjsen zuil zaalt nemegdej bgaa bol boloh l asuudal l da. Gehdee Gadaadyn hurungu oruulaltyn tuhai huulind dotoodyn hurungulagchiin talaarh zaalt oruulah zuid niitseh uu, tegeed bas ter dotoodyn hurungu oruulagchdaa “Татварын тогтворжуулах гэрчилгээ” olgoh tuhai GADAADYn hurungu oruulaltyn tuhaihuulind oruulah shaardlaga bas BAINA uu? Dotoodyn hurungu oruulagchiin talaarh zuil zaaltaa company tuhai bolon busad huuliudda suulgaj bolmoor sanagdah yum. Tuhain dotoodyn hurungu oruulagchda bosgo tavij bgaa bol Dotoodynhoo jijig, dund uildverlegchidiig boimolj bui hereg bolj bgaa yum bish uu. Hen ch harsan ene zaaltuud n” ZUVHUN hedhen company zahialgat, esvel OLIGARhuudiin uursdiinhee bisnesee yamarch tatvar tuluhguigeer yavuulah bolomjiig burduulsen, erh ashgiig n” hamgaalsangj oilgogdoh bh. Mun unuudriin Mongol ulsad Gadaadyn hurungu oruulaltyg dotoodyn hurungu oruulaltaas tusad n” burtgeh shaardlaga bgaa buguud Hurungu oruulaltyn surtalchilgaa, burtgeliin asuudal hariutssan BIE DAASAN baiguullaga zailshgui bh shaardlagatai

1  |  0
зочин(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

уг нь Гадаадын хөрөнгө оруулалтын газар гэж байсныг татан буулгаж тэр орон тоогоор нь ЭЗХЯ-тай нэгтгэсэн байж одоо дахиад л тусдаа газар байгуулах гэж байгааг ойлгохгүй байна. эдийн засгийн хүндрэлтэй үед бид хөдөлмөрийнхөө хөлснөөс татвар төлчихөөд ажилаа хийдэггүй, чадваргүй эргүү төрийн албан хаагчдыг цалинжуулж байх нь хэр зохимжтой юм болоо. төсвийн мөнгө чинь ард түмний, бидний халааснаас гарч байгаа мөнгө шүү. биднээс цалинжиж байж олигтой ажилладаггүй, чадваргүй төрийн албан хаагчдын орон тоог танаж цөөлөх хэрэгтэй

1  |  0
Зочин (202.180.220.35) 2025 оны 03 сарын 13

Монгол хүн өөрөө хийж чадах салбарууд дээргадны хөрөнгө оруулалт шаардлагагүй. ямар ч баримтлах бодлогоо тодорхойлоогүй байж яаран хуульдөөрчлөлт оруулах болзохимжтой асуудал яавч биш. Удахгүй ёстой бид адгийн нэг муу хятад солонгосчуудадз ах зээлээ бариулна даа энэ янзаараа. Гэхдээ одоо байгаа хуульд цоорхой байгаа гэдэг нь ч үнэн. Тухайлбар тухайн хөрөнгө оруулагчийн төлбөрийн чадварыг зөвхөн үйлчлүүлэгч банкны нэг удаагийн тодорхойлолтонд үндэслэдэг. Өөрөр хэлбэл тэр хөрөнгө оруулагчийн төлбөрийн чадварыг тодорхой хугацаанд түүхчилсэн байдлаарсанхүүг ийн чадавхыг ньнотлуулах нь монголд ашигтай. гэтэл одоо бол зуун айлын улсын бүртгэл, гадаадын хөрөнгө оруулалтын газар хавиар хэдэнмөнгөтэй нөхөр эргэлдээд л 145 сая төгрөгөө нэг цаг дансанд нь хийгээд гаргахад 60,0 төгрөг, нэг хоноход 500,0 төгрөг гээд л ченж болчихсон байгаа ш дээ. тэгээд адгийн муу хятад солонгосууднь ганц банкны тодорхойлолт авчирч өгөөд лгаргуулж байгаа нь үнэн шүү дээ.

1  |  0
Зочин (202.180.220.35) 2025 оны 03 сарын 13

Энэ хууль бол захиалгат хууль ямар ч улс эх орны ашиг сонирхолыг тусгаагүй хууль. хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ч хумигдмал байдалтай байгуулж нууцаар шахуу хийсэн. Олон улсын жишигт 1. нөөц ашигласны төлбөр 2.орлогын албан татвар 3. импортын татвар 4.нэмүү өртгийн албан татваруудыг л тогтворжуулдаг жишиг байдаг. гэтэл манайд өсөн нэмэгдэх нөөцийг хүртэл тогтворжуулахаа р тусгасан нь зөвхөн энэ хуулийн төслийн захиалагч тэрний ард байгаа хүмүүсийн лобби

1  |  0
norjkhorloo(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

gadaadin hurungu oruulagch narig tusd ni zubshuurul ugch hyanalt tabidag baigulga bh ni zuitei, odoogiin baiga yamni neg gazar bus tusda tohiruulagch agency iin statustsi bh estoi gej uzej bna,mongol uls jijig zah zeeltei, hugjij bui ulsin hubid gadaadin hurungu oruulaltin urt hugatsani tsogts bodlogo barimtalj, gadaadin hurungu oruulalt oruulah salbarig togtoj, gadaadin hurungu orulaltar yu hiilgeh, dotoodin hurungu orulaltar yu hiilgehee todorhoi bolgohgui bj hii hooson gadaadin hurungu oruulagch narig hardah bus mongol ulsiin tur huuli erh zuin orchno todorhoi oilgomjtoi bolhoh heregtei

1  |  0
peno(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

ene huuliig nuhactai sain uzehgui bol uneheer undesnii ayulgui baidal aldagdahaar huuliin tusul boljee. toriin tusheed ni sain helelceerei dee

1  |  0
Top