Татварын бүсгүйчүүдийн “нууц ноёнтон” Д.Батболд АМГ-ын экс дарга Д.Батхуягийн төрсөн дүү гэв үү

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Баянгол дүүргийн нутагт өнгөрсөн долоо хоногийн эхээр хүн амины онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн билээ. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Э-г мөн тус хэлтэст байцаагчаар ажиллаж байсан Ц.Туяа гэгч нь хүйтэн мэсээр 75 удаа хутгалан зэрлэгээр хөнөөсөн бөгөөд сэжигтэн эмэгтэй хохирогчийг нөхөртэйгээ хардан, өш санахдаа ийнхүү балмад авирласан гэдгээ хүлээгээд байгаа. Идэр залуу насандаа нэг нь шороонд булагдаж, нөгөө нь шоронд орсон хоёр бүсгүйн өш хонзонг дэврээсэн Д.Батболд гэгчийг нийгэм тэр чигээрээ сонирхож байна.

Ххамгийн сүүлийн мэдээллээр бол  Д.Батболд нь Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байгаад албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс 3.6 жилийн ял сонсоод буй Д.Батхуягийн төрсөн дүү гэнэ. Тэрбээр ахыгаа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад нь тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан ажээ.

Ингээд ахыгаа хэрэгт холбогдон саатуулагдах үеэс Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын суудалд очсон аж. 10 гаруй жил төрийн албанд ажиллахдаа чамгүй хөрөнгөжсөн гэдэг нь түүний учирсан эмэгтэй болгондоо үнэтэй маркийн машин бэлэглэж байснаас нь харагдах биз ээ. “Төрийн албан хаагчийн цалин хэд билээ.
Магадгүй 109 лизензийг хууль бусаар бусдад олгож, дундаас нь хувь хүртсэн хэргээр буруутгагдан одоо ялаа эдэлж буй  төрсөн ахынх нь хаялга түүнд байсан биз” хэмээн хардах хүмүүс олон байгаа тул татварын бүсгүйчүүдийг алалцуулсан мань эрийг шалгах хүсэлтийг ч зохих байгууллагад нь гаргасан гэдэг. Ямартай ч түүнийг шалгахаар хорих 461 дүгээр ангид цагдан хориод буй юм.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hun(182.160.3.0) 2025 оны 03 сарын 13

ta nar bodoo ter mashin chin adag ni l 70000 dollor gene sh dee ene mungiig yaj olson baih uu medej hulgailsan mungiig demii udeg ni hulgaichiin zan

1  |  0
tergvvn(202.126.89.185) 2025 оны 03 сарын 13

chadjil bnshd

1  |  0
Close menu