“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, мисс Б.Буджаргалын төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа аж. Монголын сайхан бүсгүйчүүдийн өлгий гэгддэг Дархан хотоос гаралтай модель бүсгүйг уншигчид маань “Говь”, “Алтай кашмер” компанийн реклам сурталчилгаагаар хэдийнэ таних болсон.
Загварын томоохон шоунд топуудтай зэрэгцэн шилдэг бүтээлүүдийг амилуулж, миссийн тэмцээнд амжилттай оролцон, хоёр гурван ч компанийн нүүр царайгаар ажиллаж явсан Б.Буджаргал өдгөө Сингапур улсын “Carrie models” агентлагт хүчин зүтгэж буй гэнэ. Тэрбээр загварын ертөнцөд тав дахь жилдээ ажиллаж байгаа ч “Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч” гэсэн үнэлгээг мэргэжилтнүүдээс авч амжсан адтай бүсгүй аж. Ийн ноолууран гоёлын танхил бүсгүй Б.Буджаргал өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэхээр зэхэж буй бөгөөд найз нөхөд, ойр дотныхон нь түүнд хэдийнэ амьд цэцгийн баглаа хүргүүлж эхлээд байгаа гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 2 )
Чингис банкны Бүдүүн Золоо , Асан Золжаргал, Сингапурт болон монголд өндөр үнээр зөвхөн гадаадуудад биеэ үнэлдэг, Нэг хүүтэй Бүдүүн Золоогийнх эсвэл Эко Нямдаваагийнх
Suuliin ued miss nertei gudamjnii huuhnuud ih boljee hen hezee miss bolgosiin buu med