Гэрэл зургаар өрсөлдөгчид Сүхбаатарын талбайгаас Манзуширийн хийдийг зорино

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг ТББ, asuult.net сайт болон “IC Creative Division” студиэс хамтран “Асуулт фото аялал-2013” арга хэмжээг зохион байгуулж буй аж. Өдгөө ес дэх удаагаа зохион байгуулагдах уг арга хэмжээний зорилго нь мэргэжлийн гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч залуусын хүрээг өргөжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцож ур чадвараа сайжруулах, цаашид энэ чиглэлдээ хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

Фото аялалд оролцохыг хүссэн хэн бүхний өмнө аяллын үүд хаалга нээлттэй гэнэ. Улсын их дэлгүүрийн баруун талд “Алтай центр”-ийн чанх хойно 10-р байрны өргөтгөлд байрлах “IC Creative Division” студийн байранд оролцогчид нэг хувь цээж зураг, 30 мянган төгрөгтэй боломжтой аж. Уг аяллын ерөнхий ивээн тэтгэгчээр “Канон” брэнд ажиллаж байгаа бөгөөд оролцогчдын дунд сонирхолтой уралдаануудыг зохион байгуулах юм байна.

“Асуулт фото аялал-2013” энэ сарын 7-нд Сүхбаатарын талбайгаас эхлэх бөгөөд  оролцогчид хэдэн багт хуваагдан  МҮХАҮТ-ын байранд гэрэл зургийн талаар богино хэмжээний видео танилцуулгыг хүргэхийн сацуу Манзуширийн хийдийг зорих нь. Аяллын явцад олон сонирхолтой зураг авалтуудыг хийх боломж бүрдэх бөгөөд “Unique Models”-ын загвар өмсөгчид “Bess Tailor”-ын загваруудыг сонирхуулахаас гадна “Моханик” хамтлагийн дуучин Чойжоо, Б.Хонгор нар ая дуугаа өргөх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top