Наадмаар нийтийн хоол, хүнсний худалдаа хийх зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Ардын Хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын бүрдүүлэх баримтуудын жагсаалт:

Худалдаа, үйлчилгээ гаргахыг хүссэн албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, хаяг, харилцах утас, цахим хаяг, факс тодорхой дурьдах/

Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар

Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн ажлын байрны дүгнэлт, бүртгэлийн хуудас, холбогдох стандартын

шаардлага хангасан тухай хуудасны хамт / хуулбар/

Дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй байгуулсан гэрээ, батламжийн хуулбар

Цэнхэр өнгийн цагаан хээтэй 3 метртэй асарын фото зураг /жич комъпютерээр хийсэн зураг авахгүй/

Тогооч / худалдагч/ -ийн үнэмлэхний хуулбар

Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан шинжилгээний дэвтэр

Жуулчдад зориулсан үндэсний бэлэг дурсгалын худалдаа эрхэлгчид цагаан асартай байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН 00(103.23.51.1) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top