Англи хэлний хэдэн ч ном гаргаснаа бараг мартах дөхөөд байгаа Б.Арго багш өнгөрсөн жил хошин шогийн мэдрэмжтэйгээ харуулж “21 мянга” бүтээлээ уншигч олонд хүргэсэн билээ. Үндсэрхэг үзэлтэй энэ эрхэм саяхнаас харин хип хоп урлагийг сонирхож эхлээд байгаа бөгөөд дууны ая, үгийн утгыг ихэд ойшоож үзсэн бололтой. Өөрийн твиттэр хуудаснаа энэ тухайгаа илэрхийлж “Заримдаа би боддог юм. Хип хоп хөгжим рүү ордог юмуу гэж. Энэ реппер Жий бид хоёр уг нь яг нэг юм хэлэх гээд байх шиг. Хип хопчиддоо хэлэхэд, ах нь хамтарч ажиллахад нээлттэй. Манай залуучууд их гоё байна, уг нь.
Хөөрхий минь, хэлний асуудалтай л болохоос биш тэр харуудыг дуурайгаад их гоё бүдүүн хоолойгоор үглэж дуулж байна. Надтай хамтарвал үнэгүй англи хичээл заалгаад англиар дуулж болно. Би яахав, дахилт энэ тэр дээр нь хэдэн англи үгээр ярьж, хөөмий шиг архирч болж байна” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )