“Буухиа” үйлчилгээг албан ёсоор эхлүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Нийслэлийн тээврийн газар, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хамтран нийтийн тээврийн “Буухиа” үйдчилгээг энэ сарын 1-нд нэвтрүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр уг үйлчилгээг албан ёсоор эхлүүлэх юм байна. “Буухиа” үйлчигээний автобус МУБИС-Төв номын сан, Ажилчны соёлын ордон-Нисэх гэсэн чиглэлээр иргэдэд үйлчлэх аж. Харин үнийн хувьд том хүн 4000, хүүхэд 1000 төгрөг юм байна. “Буухиа” үлчилгээг хот хоорондын үйлчилгээ эхрлэгч “Лотот” ХК хариуцан ажиллах бөгөөд 45 хүний суудалтай стандартад нийцсэн их багтаамжийн автобусаар үйлчлэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top