Швед дэх монголчууд энэ сарын 6-нд наадамлана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Швед улс дахь монголчууд  энэ сарын 6-нд Стокгольм хотын хойд захад орших Акалла ди хэмээх модоор хүрээлэгдсэн, зүлэг ногоо тэгширсэн газарт монголчууд наадахаар болжээ. Швед улс дахь Монголын Элчин сайдын яам, Швед дэх монголчуудын холбоо хамтран 2008 оноос хойш наадмаа хийж эхэлсэн бөгөөд үндэснийхээ баярыг гадаадад суугаа монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлал тогтсон байна. 

Тус улсад 6000-7000 монгол иргэн ажиллаж, амьдардаг гэсэн албан бус тоо бий. Тэд асар майхан барьж наадмын хуушуур, амтлангаа 64 бөхийн барилдаан, шагайн харваа үзэж баярладаг. Мөн урлагийн тоглолт зохион байгуулах зэргээр үндэсний баяраа өргөн дэлгэр тэмдэглэх гэнэ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top