Содон нэртэй дуучин залуугийн “Эйда” дууны клип олонд хүрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Залуу дуучин Б.Болорцом “Эйда” нэртэй шинэ уран бүтээлээ клипжүүлэн олонд хүргэлээ. Тэрбээр СУИС-ын эстрадын дуулаачийн ангийг өнгөрсөн онд магистрийн зэрэгтэй  төгсчээ. Улмаар шинэ жилийн баяраар “Universe best songs-2012” наадмын шилдэг оролцогчдын нэг болох Т.Цогсогмаа, МС Хүлэгээтэй хамтран “Цаснаас цагаан” анхны дуугаараа бэлэг барьж байсан юм.

Үүний дараахан дуучин залуу маань “Мэдлээ би” дуугаа клипжүүлэн хүргэсэн удаатай. Харин энэ удаад “Эйда” хэмээх шинэ уран бүтээлээ “Grove bros” студиэр клипжүүлжээ. Ийн яруу найргийн томоохон наадмын нэрээр овоглож явдаг авьяаслаг залуу маань содон нэртэй бүтээлээ олонд хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top