Дуучин Ч.Цэлмүүн: Би уран бүтээлээ орхиогүй, дахиад цомог гаргана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 02

Гэр бүлийн амьдралдаа анхаарал хандуулаад урлагийн ертөнцөөс залхаж байгаа тухайгаа илэрхийлэн, рок попынхны дургүйг хүргэж байсан тэрбээр дахин дуулахаар зэхжээ. Түүгээр ч барахгүй, хоёр дахь цомгийнхоо ажилд орсон тул шинэ дуунуудаа эхнээс нь дүрсжүүлэх болсон гэнэ.

“Exodus” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаад уран бүтээлдээ цэг тавьсан гэж байсан ч дуучин бүсгүй энэ бүхнийг үгүйсгэн “Би уран бүтээлээ орхиогүй шүү дээ. Дахиж цомог гаргахгүй гэж амлаагүй. Харин ч бүр хоёр дахь цомгоо ирэх жилээс гаргах гээд зүтгэж байна” гэж ярьжээ. Тэгэхээр нэг хэсэг урлагаас залхсан Ч.Цэлмүүн гэртээ суухаас уйдсан уу, яасан. Уран бүтээлдээ эргэн орж, дахин олны анхаарлын төвд байхаар шийджээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(182.160.9.231) 2025 оны 03 сарын 13

yahnev de sonirholgui shu de

1  |  0
Даамай(122.201.28.4) 2025 оны 03 сарын 13

Ингэж үгээ хэлэхгүй ҮҮҮҮҮ гээд бвал үзэгчид чамайг дуулахаар л сувгаа сольдог болоод бгаа нь бүр ихсэнэ шүү

1  |  0
setgegdel(122.201.18.45) 2025 оны 03 сарын 13

Ugiig n oilgodoggui. Boon mayag.ix yadargaatai

1  |  0
Top